Есдүгээр сарын 22-ноос 30 хүртэл цахилгаан таслах хуваарь
2025-09-21 14:481min

Нийслэл хотод цахилгаан, эрчим хүчний засварын ажил үргэлжилж байна. УБЦТС, ТӨХК-ийн мэдээлснээр, есдүгээр сарын 22-ноос 30 хүртэл Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн зарим айл өрх, ААН-ийн цахилгаан эрчим хүчийг тасалж, шугам тоноглолд засвар хийнэ. Засварын ажил байршлаасаа хамаарч 09:00 цагаас 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.