Өнөөдөртөө багтаан орон сууцуудыг дулаанаар хангана
2025-09-16 15:561min

Айл өрхийн дулааны хангамж хэзээнээс тавигдах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас” Жил бүрийн есдүгээр сарын 15-нд айл өрхийн дулаан хангамжийг өгч эхэлдэг. Энэ жил ч мөн ялгаагүй дулаан хангамжийг өгөхөөр ажиллаж байна. Өнөөдөртөө багтаан Улаанбаатар хот даяар дулаан хангамжийг өгч дуусгана.
Есдүгээр сарын 15-наас дулаан хангамжийг баруун, зүүн хоёр эх үүсвэрээс хангаж эхэлсэн. Тухайн байршлын дулааны шугам сүлжээний засварын ажлаас үүдэн зарим орон сууцны дулаан хангамж хоцорч очихыг үгүйсгэхгүй” гэлээ.