Эрчим хүчний салбар ламдах дээрээ тулж “хөгжил нь мухар сүсэгт тулж” инженерчлэл уналтанд оров уу

2025-09-16 12:221min
548186199_3148637735298890_7852474734253973281_n

Аль станц нь ийм зүйл хийснийг мэдэх юм алга. Гэхдээ л энэ үнэн бол шинжлэх ухааны, инженерчлэлийн ажил ямар аймшигтай уналтанд орсон бэ гэдгийн тод гэрч гэлтэй. Үнэхээр харамсалтай. Тог цахилгаантай, дулаан өвөлжих эсэх нь эргэлзээтэй энэ цаг үед олон талын мэдээлэл хүмүүсийг түгшээж буй.

Гэтэл өчигдөр оройноос эхэлсэн дээрх зураг улстөрчиддөө биш юм аа гэхэд инженерүүддээ итгэж байсан итгэлийг үгүй хийх нь байна. Хэн нь хаана ийнхүү ном уншуулж, цахилгаан дулааны доголдолыг лам нараар шийдүүлэхээр сэтгэснийг мэдэх юм алга. Чойжоо сайд сүсэг ихтэй хүн гэж дуулдах юм билээ. Магадгүй тэрний санаачлага  байсан гэхэд үгүйсгэх аргагүй л юм.

Ямартай ч Эрчим хүчнийхэн сошиалд яваад байгаа энэхүү зургандаа ямар нэгэн тайлбар хийнэ гэж найдая даа

Н.Шархүү