Засгийн газар байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн талаар хэлэлцэж байна

2025-09-10 10:52
1XC0jvfsSIYXSNZ5g3qx-2

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралддаг. Өнөөдрийн /2025.09.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

– “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай
– “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)
– ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
– “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай
– “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– “Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)
– Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)
– “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)
– Нууц асуудал
– Бусад асуудал
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.