2025-07-01 14:001min00

Төв банк эхний хагас жилд 5.9 тонн үнэт металл худалдан авчээ

686363ef1a0ea

Монголбанк зургаадугаар сард 1587.4 кг үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн сарынхаас 573.1 кг-аар өссөн үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр 5.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.3 хувиар буурчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 287.0 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 768.0 кг үнэт металл худалдан авчээ.

Ташрамд дурдахад, алт худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сард 385.320.36 төгрөг байв.