2019-07-24 14:461min02

Зам тээврийн ослоор бага насны хүүхэд амиа алджээ

26

Сүхбаатар аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус аймгийн Түмэн цогт сумын Их наран гэх газарт энэ сарын 22-ны өдөр “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдож, бага насны хоёр хүүхэд гэмтэн, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай осол болжээ.

“Probox” маркийн автомашиныг 30 орчим насны эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, улмаар зорчиж явсан 10-12 орчим насны нэг охин амиа алдаж, үлдсэн хоёр хүүхэд нь хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.

2 сэтгэгдэлтэй

  • Нэргүй

    2019-07-24 15:55 at 15:55

    Эмэгтэйчүүд энэ зун их осол гаргаж бнаа мэдрэмж муу байж яах гэж холын замд баридаг бнаа

    Хариулах

  • уншигч

    2019-07-25 09:26 at 09:26

    хариуцлагагүй чадваргүй жолооч нарын гайгаар нялх хүүхэдүүд их эндэж байна. эмэгтэй жолооч нарыг бүгдийг нь давтан сургалтанд суулгахаар юм уу? ажиглаад байхад хурдалж байгаагаа мэдэхгүй ангалзаад хар шил зүүчихээд давхиад байдаг хүмүүс. машин тээврийн хэрэгсэл тоглоом биш гэдгийг ойлгодоггүй гар утас шигээ боддог юм шиг хүмүүс

    Хариулах

уншигч сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй