Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Кимчи хорт хавдраар өвчлүүлж байна – updown.mn

Кимчи хорт хавдраар өвчлүүлж байна

Монголчууд архи, тамхи болон чанар муутай хүнснээс болж зүрх, элэгний өвчнөөр их өвддөг бол одоо бас нэг айхтар өвчинд нэрвэгдэх болжээ. Энэ нь мөн л хоол хүнстэй холбоотой байна. Энэ талаар доктор Ж.Амарсанаа сэтгэл сэрдхийм мэдээг өгөв. 2016 онд Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлжээ. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь дараах шалтгаантай юм:

1. Кимчи гэх мэт хэт даршилсан хоол ихээр хэрэглэх болсон.

2. Хеликобактертэй удаан явж, эмчилгээ хийлгэдэггүй.

3. Тамхи татдаг.

Эдгээрээс Монголын дэлгүүрүүдийн лангууг дүүргэх болсон кимчи зэрэг халуун орны даршилсан хоол хүнс ихээхэн нөлөөлж байгаа нь тодорхой болжээ. Олон улсын судалгаагаар кимчи ходоод гэдэсний хорт хавдартай ихээхэн холбоотой болох нь батлагдсан байна (http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2766547/).

Өмнөд Солонгост явуулсан дээрх судалгаагаар кимчиний хэрэглээ ходоодны хорт хавдрын өвчлөлд ямар нөлөө үзүүлж буйг нягтлан шалгасан ажээ. Тус судалгаанд ходоодны хорт хавдартай 471 өвчтнөөс бүрдсэн нэг бүлэг хүмүүс, мөн 471 хүн бүхий өөр нэг хяналтын бүлгийг хооронд нь харьцуулжээ. Ингэхдээ тэдгээр бүлэг хүмүүс чухам ямар хоол хүнс, хэдий хэмжээгээр хэрэглэснийг нь тогтоосон байна. Энэ судалгааны үр дүнд, судлаачид ходоодны хорт хавдартай өвчтнүүдийн хувьд кимчи, шар буурцагны бүтээгдэхүүний өндөр хэрэглээ ходоодны хорт хавдарын эрсдэлтэй холбоотой буйг олж тогтоожээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

16 thoughts on “Кимчи хорт хавдраар өвчлүүлж байна

  1. Нэргүй 2017-05-05 11:00 at 11:00

    Mash muu hool. Mongol hund zohihgui

    Хариулах
  2. Mai chi 2017-05-05 11:05 at 11:05

    Baahan dohiin teegch nariig yawuulsan baihdaa mon arihand orson setegtsiin uymtai humuusiig bas mongol yamar muu uymaar duureh eostoi gazar u

    Хариулах
  3. sainaa 2017-05-05 12:55 at 12:55

    ter shar buurtsag chn ugasa delhiin niited 100-s 5-10% ni l original tarialalttai bdag gsn american baychuud heregledeg yum genelee busad uldsen huwi ni tsewer 100% himiin bordoogoor taridag gj sudalgaa bsan shuu kimchii bol muu urd zugiin bolon budaanii heden buusnuud idej uhetsgeej bhdaa taarsan nogoo

    Хариулах
  4. Нэргүй 2017-05-07 21:05 at 21:05

    Халуун ногоо кимчи хэргэлхээ болий доо. Эрүүл Монгол хоолоо идэж байя дөө.

    Хариулах
  5. Жавхаа 2017-05-07 21:05 at 21:05

    Халуун ногоо кимчи хэргэлхээ болий доо. Эрүүл Монгол хоолоо идэж байя дөө.

    Хариулах
    1. Нэргүй 2017-05-17 01:43 at 01:43

      Mash zub

      Хариулах
  6. Сурэн 2017-05-08 06:16 at 06:16

    Транс тосоор хийж буй боов боорцог,химийн хортой шар, хех саваар зееж буй суу тараг, жимс ногоо, ивомекээр тарьсан малын мах, технологи зерчин уйлдвэрлэж буй хиам , хеестэй хулхи ундаанууд монголчуудыг еерсдийг нь зиаруулж байна даа. Бусдаас ее эрэхээр … еерсдийн уйлдэлээ зогсоож нуглээ наманчилмаар

    Хариулах
    1. Нэргүй 2017-05-11 00:22 at 00:22

      Yaaag zuv!

      Хариулах
  7. Зочин 2017-05-08 06:32 at 06:32

    Сүүлийн үед монгол мах маань нэг сонин болоод байгаа шүү.Малын өвчин ч их гарах боллоо.Урдаас ч их вакцин авах боллоо.Энэ өвчнөөс болж мөн ч их тариа тариа тарьж бна даа.Анхаарал татсан асуудал !!!!!!.

    Хариулах
  8. Зочин 2017-05-08 08:14 at 08:14

    Шар буурцаг гэж балайр шуудайтай гурил шиг юумыг зуураад яг мах шиг өнгөтэй болчихож байгаа юум.сүүлийн үед хиам сосисоконд маш ихээр холих болсон.МХяналтийн авгай нар жижиг газрууд баартай л их оролдох юумдаа.Гэтэл цаана чинь тахал

    Хариулах
    1. Нэргүй 2017-05-17 01:45 at 01:45

      Mash zuv. Mergejliin hyanaltiin gazar ONTS anhaaraldaa avah!!!! Irgediin eryyl mend uls gyrnii NEN tergyyn ASUUDAL!!!

      Хариулах
  9. Gaanaaa 2017-05-13 13:45 at 13:45

    Mongol khun shar ikh golduu baidag tul kimchi metiin khaluun chanartai khool ogtoosoo zokhikhgui gej ulamjlaltiin emch nar kheldeg.

    Хариулах
  10. Tosha 2017-08-19 19:11 at 19:11

    2000 cash loan
    payday loans online
    payday loans riverside ca

    Хариулах
  11. Нэргүй 2018-09-10 19:36 at 19:36

    Худлаа шаагаад лллллл!!!!!!

    Хариулах
  12. Нэргүй 2018-09-10 22:59 at 22:59

    Кимчи манайханд тохирохгүй бхо халуун орны хүмүүс халуун ногоо нь зохидог гсн манайд бол мах нь л зүгээр тохируулж идэж бвал. Өдөрт 1 удаа мах өөхөө идэхэд сайн гсн

    Хариулах
  13. Нэргүй 2018-09-11 00:03 at 00:03

    baaxan kimchi darsan yumsan xayaxaas

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн