Хонь
Нийтлэг зан чанар
Та эрсхэн хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг. Яралзтал сайхан инээмсгэлэдэг, шударга үйлийг хамгаалахад хэзээ ч бэлхэн байдаг, гойд нөхөрсөг хүнтэй дайралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь хонины ордонд төрсөн хүн гэдэгт итгэж болно. Энэ ордныхон бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай ч холбоотой. Хүүхэд юманд түлэгдтэлээ юунаас ч айдаггүй. Хонины ордныхон яг тийм. Түлэгдсэн ч өвчнөө намдаж, айдсаа арилмагц огт хашираагүй хэвээрээ л байна. Хонинд ов мэх арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтэлээ тэр л чигээрээ байна. Худал хэлж огт чадахгүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтаа. Өөрөөс нь чадалтай хүн дээрэлхэж гомдоох юмуу эсвэл юмыг нь булаахаар завдвал ганц чаддаг аргаараа байдаг чадлаараа хашгирч шуугиан дэгдээхэд цаад хүн нь халширч даруй холдоно.
Гурав дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. Хонь хэрвээ үнэн голоосоо уйлж байвал чухам л зүрхийг нь шархлуулсан гэсэн үг. Юмны ая дан олохдоо муухан тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай ов мэх хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг.
Аймшиггүй зоригтой, ямар ч бэрхээс айхгүй заяа мэдэг гэж явдаг мөртлөө өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний эмчид болбол хойшлуулна. Бие нь сайнгүй байв ч хичнээн жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар авч ноцтой болсон үед л сая нэг очно. Тэд нугаршгүй өөдрөг үзэлтэй болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад, хурц үрэвсэл, цус хархад л сая нэг сөхөрнө.
Аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж зүтгэн тэнхээгээ тасартал тэрч байтугай ядаргааны туйл болтолоо ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж яавч хэлж болохгүй. Хонь хатуу хүн биш. Гэнэт дүрсхийн уурлаж мэдэх боловч дорхноо намдаж өс хонзон өвөртөлдөггүй цагаан сэтгэлтэй. Уур нь хүрсэн үедээ арсалдагчаа юу ч гэж хэлж мэдэх боловч уур нь гарсан хойноо уучлал гуйхад хэзээд бэлхэн байдаг. Олон хүний гайхшлыг төрүүлдэг эрс шууд зантай ч гэсэн хэрвээ хүсвэл энэ хором л тэдэнд чухаг. Бусад нь сонин биш учраас цагийг дэмий үрэх дургүй. Хонины ордныхон чиглэсэн тодорхой зорилготой ажил хэрэгч хүмүүс байдаг боловч сэтгэлийнхээ мухарт хийсвэрлэн бодож, уясч, гуньж, ид шидэнд итгэж явдаг.
Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор, бизнес уран бүтээлийн ажилд тохирно. Бас гүдэсхэн зантай нэг нь зохион байгуулагч байдаг. Дарга бол залхуу, хайш яаш хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэг нь ажил шийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна. Харин буруугаа хүлээж цаашид сайн ажиллахаа амлавал өршөөж хэлсэн амандаа хүрэх боломж олгоно. Ийм даргын гар дор ажилладаг хүн илүү цаг сууж, заримдаа амралтын өдөр ч ажилдаа ирхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн таныг хожимдох буюу үдийн хоолноос хагас цаг хоцорч ирэх, хөлбөмбөгийн тэмцээн үзэхийн тулд эмээгээ оршуулъя гэж худал хэлж чөлөө гуйвал танд өөдтэй хандахгүй. Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч байж мэднэ. Хонийг ажилтанаар авч буй удирдах ажилтан нэг бол их онож мэднэ, эсвэл алдаж ч мэднэ. Бүх юм түүнд яаж хандахаас л шалтгаална. Нэг л янзын юм хийлгээд байвал дорхноо уйдаад эхэлнэ. Харин зохион байгуулах авьяас чадвараа илрүлэх санаачлага гаргах, аль нэг боломжийг олгоод байвал гялалзаад л байна. Ажилдаа хоёр цаг хожимдож ирдэг байлаа ч ажил тарах үед цаг руугаа байн байн хараад байхгүй. Тэд үүдний сахиулд хөөгдтөлөө ганцаараа сууж ажилласаар л байх болно. Бүтээх, туурвих, оргилсон хүсэл нь хоногийн 24 цагийн алинд нь ч автаж байж магадгүй.
Гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын сүүлчээр төрсөн хүмүүст бол мөнгө шагнал бол хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлс. Мэдээж хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж боддог. Гэхдээ нэр хүнд амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Өөрийнх нь авьяас чадвар, амжилт ололтыг нь үнэлбэл хонь улам илүү ажиллах гэж хар байдгаараа зүтгэнэ. Иймд гярхай удирдагч хонийг тушаал дэвшүүлэх, биеэ дааж ажиллахыг нь зөвшөөрөх, тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавьчихвал маш зөв юм хийж байгаа нь тэр. Хонь танд гомдвол, эсвэл танаас уйдвал зан авир нь дорхноо л царцаад ирнэ. Хонь тэвчээргүй, өөртөө итгэлтэй, маш өгөөмөр, өрөвчхөн тэгсэн байтлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь харахад амархан юм шиг байвч дотроо бол сэтгэл санаа сэрэл мэдрэл нь буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтэвч хонь яаж ийж бүтээхийн төлөө л зүтгэнэ.
Хэрэв эрэгтэй бол
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эрэгтэй хүн хэн нэгэнд үнэхээр дурласан бол тэр хүндээ л үнэн ч байсаар дуусна. Шударга, шулуун зантай болохоороо хэдэн хүнтэй зэрэг явж чадахгүй. Хонь их хартай. Энэ талаараа арслантай дүйнэ. Тийм болохоор эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх нь бүүхэл өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. Хүнд бэлэг сэлт өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн ажилтай зууралдахад дургүй. Тэдэнд ухаан их амьдралын хань хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй бол
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд шар замын 12 ордны бүхий л хүүхнүүдээс илүү эр хүний гар харалгүй амьдарч чадна. Энэ ордны хүүхнүүд эр хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд таарах нэг ч хүн олдохгүй. Яагаад гэвэл тэр ямар ч юмыг эрчүүдээс илүү сайн, хурдан хийж чаддаг гэж боддог. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл сэтгэлтэй болсон хүндээ хайр дурлалаа илчилж чадна. Тэгээд өөрийг нь хайхрахгүй байгаа хүнийг л сонирхоно. Өөрийг нь өдий, төдий хүн сонирхон эргүүлж байдаг боловч сэтгэл зүрх нь цорын ганц бүтэшгүй хүн тийш үргэлж тэмжүүлж байдаг. Тэд магтуулах дуртай. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Хүнд хайрлагдаж байгаагаа мэдвэл онцгой үнэнч, гэхдээ эр хүнд захирагдах дургүй. Энэ ордонд төрсөн хүүхнүүд хүнтэй суухаасаа өмнө ч дараа нь ч бүрэн эрх чөлөөг эдэлнэ. Гэхдээ шалиг зангүй. Хэн нэгэнд сэтгэл хөрч өөр хүнд сэтгэлтэй болсон бол заавал ч үгүй үнэнээ хэлнэ. Мөн хүүхдээ эрүүл энх, цэвэр цэмцгэр, сайн хувцастай байлгах гэж үргэлж санааширч явна. Тэд хүүхдээ биеэ даасан хүмүүс болгохын тулд хатуу чанд сахилга батад дасгана. Гэсэн ч хүүхдүүд нь хайр энхрийллээр ерөөсөө дутахгүй.
Хүүхэд ахуй цагтаа
Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн хүүхдүүдийн эцэг эх нь зочдоо хүлээн авч байх хооронд сая төрсөн нялх хурга орон дотроо бархирч гарна. Тэр нь та нар намайг нэгхэн эгшин ч орхиж яаж зүрхлээ вэ? Эцсийн эцэст энэ чинь чинь хэн нь жанжин болж байна аа гэсэн үг. Хэн нь жанжин болохыг эцэг эх нь амаржих газраас ирсэн даруйдаа л мэдэж авна.
Та хүүхдээ халбагаараа ширээ нүдэж өгсөн хоол өөрт нь тохирохгүй гэдгийг нотлох гэж хоолныхоо ногоог зад тургиж байгааг хараад энэ үг үнэн болохыг итгэнэ. Хурга үе тэнгийнхээ багачуулаас хэлд, хөлд ч түрүүлж орно. Шүд нь загатнасан үед тун ярвигтай. Их сониуч, явахгүй газаргүй, оролцохгүй юм гэж үгүй. Үзүүртэй иртэй юм, шүдэнзийг сайн нуух хэрэгтэй. Тэд юун туханд хүрэлгүй бэртэж хөл гараа эсгэж, түлэгдэж явдаг тул тэднээс нүд салгаж болохгүй. Бяцхан хурга өсөж өндийн улаан бурхан, гахайн хавдар салхин цэцгийг давгүй туулж гарсны дараа ааш аяг нь улам ч нэмэгдэнэ. Ялихгүй л эсэргүүцэлтэй учирвал уур нь дүрсхийнэ. Гэхдээ дорхноо намдана. Хонины ордны хүүхэд баргар царайлсан дүнсгэр хүүхэд биш. Шуурганы дараа наран мандах лугаа адил уурласныхаа дараа үргэлж сэтгэл татам инээмсэглэнэ. Сургуульд орхоороо гэрийнхээ даалгавраа үл тоомсорлох хандлага гаргана. Яаж ч загнаад, жишээ авч яриад нэмэр болохгүй. Харин миний хүү бусдын хүүхдийг арай л гүйцэхгүй доройхон амьтан юм даа гэж хэлбэл бусдаас юугаараа ч дутахгүй, тэр ч байтугай илүүгээ нотлох гэж хичээж гарна даа.
Дөрөвдүгээр сард төрсөн хүүхэд дүрслэн бодох чадвар сайтай. Тэд агуу их мөрөөдөгчид. Мөрөөдөл нь тодорхой байдаг. Өөртөө итгэх итгэлийг нь бүү алдуулаарай. Тэр нь ус агаар шиг хэрэгтэй. Тэд эцэг эхтэйгээ холбоо тасрах юм бол гэрээсээ оргох оролдлого ч хийж мэднэ. Бяцхан хурга маш их уншдаг, баатарлаг явдал, шинэ газар орон нээгчдийн тухай өгүүллэг, бас үлгэрт ч дуртай. Ийм хүүхдүүдийг их тэвчээр гарган хүмүүжүүлээрэй. Тэд хамгийн нарийн нандин мөрөөдлөө биелүүлж, та ч бахархах юмтай байхыг хэн байг гэхэв.
Үхэр
Нийтлэг зан чанар
Үхрийн ордныхны онцгой шинж нь гэвэл дуу цөөнтэй, удаан хөдөлгөөнтэй, уул хад шиг бат тогтвортой. Үхэр өөрөө өөртөө нэг л юм шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэж, гараар нударгалж байсан ч тоохгүй. Гагцхүү тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдлэнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. Үхэр бага сага өшиглөх, хатгаж, жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр тэсмээргүй болж ухасхийн тулалдана. Иймд үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж чадна.
Энэ үг ч багадна. Чухамдаа газрын хөрснөөс арчина. Олонхи үхэр биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэг буюу хоёр удаа тохиолдоно. Гаднах онцлог нь хүзүү нь бүдүүн, уян хатан мөр, цээж өргөн. Ерөнхийдөө таргандуу боловч бие хаа сайтай. Мушгирсан үс, толгойдоо наалдсан жижигхэн чихтэй, өндөр туранхай байх явдал ч бий. Зан байдал нь ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Ундууцах нь бага, тэсвэртэй амьдралынх нь зорилгыг юу ч гуйвуулж чадахгүй. Энэ ордны хүмүүс гэртээ нам гүм тайван байдлыг л хүснэ. Ямар нэгэн эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд яваад өгнө
. Байгаль газарт сэтгэл нь татагдана. Хувьдаа өмчлөх газаргүй бол ядаж л тагтан дээрээ цэцэг тарьж сэтгэл нь амарна. Бие сайтай улс. Харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлдэггүйтэй холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвдөж болно. Энэ нь унд хоолоо ихдүүлж, бага явж, эрүүл агаарт бага явснаас л болно. Хөдөлгөөн агаар хоёр биед нь амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхний эсэргүүцэж байдаг. Үхрийн ордныхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг суудал дээр иднэ. Тэд нэг их алиа хоши зантай улс биш, харин хэн нэгэн хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд оочихыг харвал үнэхээр инээд нь хүрнэ. Тэд уран зураг, яруу хөгжимд дуртай, зарим нь сайхан хоолойтой бол өөр нэг нь мэргэжлийн дуучин болдог. Үхрийн ордныхон солонгон задраги йн дотроос номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулдгаар нь ногоон хүрэн өнгөнд дуртай.
Хэрэв эрэгтэй бол
Тэд сугар гаригт захирагддаг учраас их номхон, хүнийг хайрлана. Хүүхэн эргүүлж чадна. Төрсөн өдрийг нь бюу хэн хэндээ хамаатай аль нэг чухал өдрийг огт мартахгүй. Үхрийн ордныхон Хумх шиг мөрөөдөмтгий биш тул арслантай адил гандирсын ордон амлахгүй. Гэсэн ч тэд нэг л орой өөрийнхөө мөнгөөр барих гэж буй модон байшингийнхаа зураг төслийг үзүүлэх гээд хүүхнийхээ гэрт уран барималчийг дагуулан очиж мэднэ. Үе үе зөрүүдлэх ч ухаантай эмэгтэй бол тэдний зөөлөн сэтгэл, амгалан зан, найдвартай түшигтэйг нь үнэлдэг.
Санхүүгийн хувьд тэдэнд бүрэн найдаж болно. Мөн үнэнч сайн ажилтнууд учраас хүнд ажлын дараа амарч байх хэрэгтэй. Амрахад нь саад болж хэрэггүй. Бас өөрийг нь удаан, залхуу гэж бүү хэлээрэй. Энэ бол мөргөдөг бухыг улаан дарцгаар өдөөн хатгаж далласантай ижил. Эрчүүд нь сайн эцэг байдаг. Удам залгах хүүтэй болохыг мөрөөддөг. Гэсэн ч охиддоо эелдэг, анхаарал халамж, тэвчээртэй ханддаг. Бүх юмаа ёсоор нь хийж байвал хичээлээ хийж байхад нь яаруулдаггүй. Хэрэгтэй гэж үзвэл хүүхдүүддээ яггүй хатуу сахилгын арга хэмжээ авч магадгүй.
Гэсэн ч хүүхдүүд нь тийм эцэгтээ хайртай, том түнтгэр бамбарууштай ноололдох адил хивсэн дээр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Үхрийн ордонд төрсөн удирдах ажилтаннд захирагдаж буй хүмүүс даргынхаа тэвчээрийг шалгах хэрэггүй гэдгийг санаж явбаас зохистой. Тэдний тэвчээр шавхагдашгүй мэт санагдаж болно. Өнөөдөр таны хайш яайш машиндсан бичиг баримтыг анхаарахгүй, өдрийн цайнаас хагас цаг хоцорч ирснийг чинь зэмлэхгүй өнгөрч болох ч маргааш нь таныг хоцорч ирвэл бөөн шуугиан дэгдээх, ажлаас чөлөөлчихсөн байх вий. Тэд эрүүл ухаантай, сахилга баттай хүмүүсийг хүндэлдэг. Бас тэднээс өөрийнхөө сэтгэлд тохирсон юм хийхийг шаардана. Тэдний нэгэнт гаргасан шийдвэрийг юу ч өөрчилж чадахгүй. Харин жирийн ажилтаны тухайд худалдаа наймааны салбарт одгүй, сайн инженер, эмч, сурган хүмүүжүүлэгч, дуучин зураач, газрын эзэд гардаг. Хаана ч ажиллаж байсан хариуцсан ажилдаа өндөр ухамсартай ханддаг. Амьдралд эзлэх байр сууриа олсон бол тэр нь тэгээд ирээдүйтэй бол ажлаа өөрчлөх нь ховор.
Хэрэв эмэгтэй бол
Ямар ч албан байгуллагад ховорхон олдох хүний нэг. Жигдхэн дуутай, амгалан зантай, ихэвчлэн сайн нарийн бичгийн дарга болдог. Ямар ч юм тохиолдсон галзууртлаа уурладаггүй. Хямралын байдалд сэтгэл алдахгүй.
IV/21-V/20-нд төрсөн эмэгтэйчүүд царайлаг, эелдэг хөдөлгөөнтэй, гэсэн ч тэдний цаана далд хүч нуугдаж байх шиг санагддаг. Чухамдаа бол түүнд ямар ч эрх хүн зөвхөн мөрөөдөж л чадах мэгэтй хүний бүхий лсайн чанарууд цогцолсон байдаг. Хааяа уурлаж хилэгнэх боловч уур нь дороо гарна, уурыг нь дэндүү хүргэхгүй бол үргэлж тайван байна. Найз нөхдийн дунд ч худалч хуурамч зан огт байхгүй. Ийм хүүхнүүд өрсөлдөгчдөдөө мөс шиг хүйтэн зан гаргах боловч нөхдөө бол зовсон жаргасан алинд нь ч орхихгүй. Нөхрөө өөр эмэгтэй рүү харсан ч уурлахгүй. Эхнэрийнхээ найз хүүхнийг хацар дээр нь үнссэн ч болно. Гэхдээ даврах хэрэггүй. Ёс зүйн ойлголтыг зөрчиж гэмээнэ өөрийгөө л зэмлэх хэрэгтэй. Учир нь тэдний хилэгнэл бөмбөг дэлбэрэхтэй адил. Эмэгтэйчүүд нь хээрээс түүсэн цэцэг, сүрчиг, угаасан цагаан хэрэглэлийн үнэр, асч буй лаван лааны үнэрт дуртай. Элдэв эвгүй хурц үнэрт дургүй. Ийм эхнэртэй хүн амьдралын шуургатай далайд үргэлж сэтгэл санаагаараа дэмжүүлнэ гэдэг итгэж болно. Мөн хүүхдүүдтэй зууралдах их дуртай. Харин өсч өндийхийн хэрээр улам хатуу шаардлагатай болж, залхуу, салан задгай байдал, үг дуулахгүй явлыг нь үл тэвчинэ.
Хүүхэд ахуй цагтаа
Бяцхан тугалхан амаржих газрын сувилагч, баривч өмсүүлэх гэж оролдоход нь хүн тогтохын аргагүй бархирч гарна. Хөршүүд чинь тийм концерт байнга сонсож инээд нь хүрч суух болно. Зөрүүд зангий нь эс тооцвол эдгээр жаал бусад бүх юмаараа тун ялдамхан хүүхдүүд. Та тэдэнд зөв л хандвал тэдний хүмүүжил их баяр цэнгэл авчирна. Шахаж хавчихгүй бол тэд хөгжилтэй, зөөлөн чихтэй эелдэг байдаг. Тэднийг хайрлаж энхрийлж л байвал санасандаа хүрч болно. Зандарч тушаавал амжилт олохгүй. Сургуульд сурч байхдаа их хичээнгүй, нямбай байдаг. Багшийн ярианд анхаарлаа төвлөрүүлэх авьяастай. Бяцхан тугалнуудаа өргөст хатуу тор шиг хэт хатуу дэглэмийн бус нөхөрсөг дулаан уур амьсгалд хайрлан энхрийлж хүмүүжүүлээрэй. Тэгвэл насны эцэст та ганцаардахгүй.
Ихэр
Өрнө дахины ихрийн орд гэдэг бол монгол зурхайд хамтатгахын орд гэдэг. Энэ ордонд төрсөн хүмүүстэй тааралдвал нүдэнд чинь юм давхарлан харагдвал эмчид үзүүлэх гэж яарсаны хэрэггүй. Ихүүд хоёрдмол ааштай улс. Орон байр, ажил төрөл, хувцас, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч хүртэл байн байн өөрчлөхөд бэлэн улс. Хурдан хөлтэй Буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд ялихгүй худал залахдаа ичихгүй хүмүүс. Гэхдээ тэр нь хортой ч юм биш. Санаандаа орсон юмыг бурж байгаа нь тэр. Ялт хэргийн замаар орох нь ховор. Эрүүгийн хуулийг хүндэтгэдэг. Тав, зургадугаар сард төрөгсөн өөрийн жинхэнэ санаа зорилгоо нягт нямбай нууж чадна. Загаснууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэлт зорилготой харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх ихэр мэргэжлийн зохиолчид болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал ялангуяа хувийн захиагаа нийтлэхээс татгалздаг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн санаа маршаашийнхтай зөрчилдөж болно. Тэд юмыг хурдан уншдаг. Гэхдээ ном, сэтгүүлийн хуудсыг араас нь эргүүлдэг муу зантай. Ихрүүд гоолиг, уян налархай биетэй, нуруулаг, зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан цайвар цагаан царайтай, шар, хар, ямар ч үс, зүстэй байж болно. Эрэгтэй нь ч эмэгтэй нь ч өргөн магнайтай. Эрүүлмэнддээ их анхаарахгүй бол гэдэс ходоод уушги, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд баялаг, хайр сэтгэл юу ч байж болно. Бүтэлгүй ч зүйл байж болно.
Хэрэв эрэгтэй бол
Хайр сэтгэлтэй учирснаас эмэгтэй хүн хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог. Харин ихрүүдэд энэ бол хамаарахгүй зүйл. Та амьдралынхаа ханийг даваа гаригт талханд явуулсан бол лхагвад л талхтай ирнэ гэж бодож байх хэрэгтэй. Хоёр өдөр хаана тэнэж явсаныг та хэзээ ч мэдэхгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. Ихрүүд хоёрдмол зантай улс болохоор хоёр эмэгтэйд хоюуланд нь хүрэлцэнэ. (гурав, дөрөв биш бол баярлах л хэрэгтэй)
Иймд ирээдүй нь тодорхой бус, амьдралын зорилго нь богинохон хугацаанд үндсээрээ өөрчлөгдөж ч мэдэх хүнд дасаж чадах уу үгүй юу гэдгээ урьдаар сайн бодох л хэрэгтэй. Гэсэн хэдий ч ихэрт дурласан хүн дотоод сэтгэл рүү нь өндийхгүй бол жаргалтай ч байж мэднэ. Уйдаахгүй байхыг хичээ. Эргэн тойрны бүх юмыг нь сонирх. Өөртэй нь тэнцүү ухаантай хань эрэхээс бус зөвхөн тогооны хүн хэрэггүй. Ингээд та алтан хуримаа үзтэл амьдран сууж болно. Тэд хартай юу гэвэл гайгүй. Гэсэн ч зарим ихэр нэг бус удаа гэрлэдэг. Нэг биенд нь хоёр хүн оршиж байгаа болохоор эхнэр нь ч гэсэн хоёроос доошгүй байх хэрэгтэй. Харин та өөрөө нөхрөөсөө дутахгүй ухаантай, тэгээд өөртэй чинь хамт байхад уйдахааргүй, үргэлж сонирхолтой байдаг бол нөхрөө өөр хүүхэнтэй сээтэгнэнэ гэж айсны хэрэггүй. Тэд хүүхдүүдээ эрхлүүлдэг, тэдэнтэйгээ үг хэлээ ололцдог. Сургуульд орохоос нь өмнө нэлээнд юманд сургадаг эцгүүд. Харин сахилгын арга хэмжээг ээжүүд нь л авах хэрэгтэй. Яагаад гэвэл тийм эцгүүд өөрсдөө сахилгад суралцах хэрэгтэй. Энэ ордонд төрсөн удирдах ажилтан аль нэг пүүсийн ерөнхийлөгч болохоор төрсөн лугаа адил хүмүүс.
Гэхдээ тэд бүх насаараа пүүсэд ажиллах сонирхолгүй хүмүүс. Албан тушаал нь өндөр ч бай, нам ч бай өглөө 09-17:00 цагт хүртэл сандалдаа хүлүүлсэн мэт сууж байснаас пүүсийн дэг журмыг сахиулсан менежер юм уу, пүүсийн дэд ерөнхийлөгч байхдаа л дуртай. Пүүс ихрийг даргаар тавихдаа хурдан зуур үлэмж их өөрчлөлт гарна гэж хүлээж байх хэрэгтэй. Тэд уламжлалд дайсагнаж элдэв янзын шинэ юм бодож олно. Жишээ нь, өөрийнхөө өрөөний тавилгыг хэд хэдэн удаа нааш цааш нь сэлгэж, тавиулна. Харилцах утас нэмж тавина. Картотек хөтлөх талаар өөрийнхөө шаардлагыг тавьаж нарийн бичгийн даргаа галзууртал нь уурлуулна.
Байгууллагынхаа өдрийн дэглэмийг өөрийнхөө санаанд өбүрэн нийцтэл нь өөрчлөнө. Удирдах ажилтанд ихэрийн сэтгэл санааны байдлыг тааж мэдпнэ гэдэг утгагүй ажил. Учир нь тэр өнөөдөр таны ая занг цаг цагаар ажиглан аяга кофе уухад зарцуулсан хоёрхон хормыг ч тооцох мөртлөө маргааш нь таныг үдийн цайнаас хоцорч ирсэн ч анзаарахгүй. Учир нь тархи толгой нь пүүсийнхээ орлогыг хоёр, гурав дахин нэмэгдүүлэх тухай дэвшилттэй төлөвлөгөө, том том санаа сэдээд завгүй байна. Танай пүүсэд хурдан сэтгэдэг хурдан ярьдаг албан хаагчид бий юу? Тэд их залуу харагддаг уу? Залуу биш ч гэсэн залуу байдалтай юу? Тэд тааж хэлэхийн аргагүй зан ааштай тэвчээр дутмаг уу? тийм бол тэд ихрүүд гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн ажиглавал тэд яагаад аливаа хийсвэр санааг математикийн томъёо болгож болох чадалтайг хялбархан ойлгоно.
Охин, хонь, арслан, хилэнцийн ордонд төрсөн хүмүүсийн нэг адил ихрүүд ярвигтай үед хамаг хүчээ дайчилж хурдан шийдвэр гарган бушуу түргэн үйлдэл үзүүлэх төрөлхий авьяастай. Ихэр нарийн бичиг, дарга бичээч бол ховорхон олз. Учир ньв аль нэг албан бичгийн талаар битүүхэн сэжүүр гаргахад л өөрөө уул бичгийг зохиогоод машиндчихна.
Хэрэв эмэгтэй бол
Олон татвар эмстэй байсан Султанууд битүүхэндээ жөтөөрхдөг эр хүн бол тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 21-нд төрсөн эмэгтэйтэй гэрлэх хэрэгтэй. Харин тэд дэндүү эсэн бусангүй олон юм сонирхдог болохоороо үүлэн борооны явдалд амьдралынхаа өчүүхэн хувийг зарцуулах буюу эсвэл тэр нь мөрөөдөл болон хувирах нь бий. Ер нь ийм хүүхнүүд орой боловсордог. Тэгээд ч эр хүн л тэдий шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх юм хамаарна. Ихрийн ордны эмэгтэйг хоён хүнтэй явлаа гэж буруушаахын оронд өрөвдөх хэрэгтэй. Учир нь тэд хоёрдмол шинж чанартай болохоороо хоёр хүнд зэрэг дурлачихдаад алийг нь гэхээ мэдэхгүй байж болно. Ихрийн ордонд төрсөн эмэгтэйг эхнэр болгон авсан эр хүн эмсийн хүрээлэнтэй боллоо л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэгэн биед олон талтай хоёр бие оршино. Жишээ нь анхны эхнэр нь нөхрийнхөө бүхий л шаардлагад зохицож, тэр ч байтугай ажил хэрэг ч зөвлөгөө өгч чадна. Удаах эхнэр нь аль нэг эсэргүүцлийн жагсаалд оролцож нөхөр хүүхдээ мартчихаад шөнө дундаас хойш ирж байж ч мэднэ. Дараагийн эхнэр нт гэрийн ажилд дургүй. Ороо чхураагаагүй, сав суулгаа ч угаагаагүй мөртлөө театрт зориулсан жүжиг бичээд завгүй сууж байна. Тэр эхнэр нөхөртэйгөө буддын шашаин болон гүн ухааны элдэв асуудлаар марган ярилцаж чадна. Түүгээр гэр орны ажилд муухнаа тэнцүүлж дараагийн эхнэр нь хүүхэддээ хамаг цагаа зарна. Сургуулийн ажил тоглоомонд нь хүртэл идэвхтэй оролцоно. Хичээлээ хий гэж шаардах боловч хатуу ээж биш. Тав дахь эхнэр нь гийчин ирэхээс өмнө гэр орноо янзалж, сайдыг ирсэн ч нүүр улаахайргүй ширээ засч чаддаг зочломтгой эзэгтэй. Бас тансаг хувцасласан үнэтэй сүрчиг хэрэглэдэг. Эхнэрээ л хайрлаж байх хэрэгтэй.
Хүүхэд ахуй цагтаа
АНУ-ын тоо бүртгэлийн товчоо тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сароын 21-нд төрсөн хоёр, гурван ихэр хүүхэд бусад үеийнхээс илүү төрдөг гэж нотолсон байна. Танайд ганц ихэр төрлөө ч гэсэн хоёр хүүхэд өсгөхийн дайтай л гэж мэд. Хөлд орох нь бүүхэл мөлхөж эхлэхэд нь нүд слагахгүй л бол газар л байж байх вий. Гайхалтай хурдан хөдөлгөөнтэй. Буд гариг түүнийг жолооддогийг бүү мартаарай. Хөдөлгөөнийг нь хязгаарлах нь сэтгэцэд нь муугаар нөлөөлнө. Хорихоос өөр аргагүй шаардлага гарвал дэргэд нь олон гоё тоглоом өрч тавиарай. Гэсэн ч удаан тэсч чадахгүй, хавь ойрын хүн тэсэхийн аргагүй сүртэй бархирна. Жаалууд өсөн торних үедээ тогтворгүй тэвчээргүй зан гаргаж, хэд хэдэн юм зэрэг хийх гэж тэмүүлэн томчуудын уурыг хүргэнэ. Иймд хүүхдүүд багшид бага зовлон учруулна. Үсгээ хурдан нүдэлж санаагаа цаасан дээр буулгаж сурна. Юм болгонд дүйтэй, техник сонирхоно. Зурга зурна, хөгжим тоглоно, хичээл дээр өөр юм оролдож анхаарлаа сарьнуулах нь олон боловч үзэж буй юм нь сонирхолтой бол анхаарлаа төвлөрүүлж бас чадна. Ихрийн ордонд төрсөн өвсөр насны хөвгүүд утас \наас хэдэн цагаар зүүгдэж найз охиноо бас эзэмшихээр шийдсэн мэргэжлээ долоо хоног бүр сольж хөдөгүүртэй ноцолдож, эвдэрсэн угаагын машинаа засах гэж оролдоно. Охид нь мөчөөгөө өгөхгүй, уйлах инээх нь амархан ч эцэг эх нь үргэлж сонор соргог байх гээд хөгшрөх зав ч гарахгүй.
Мэлхий
Нийтлэг шинж чанар
Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж, хөхүүн зантай байх үед нь хавчыг таних амархан. Хүүүс түүнийг их атаархан биширнэ. Хэавч түүнд нь дуртай. Таныг элдэв айдас хүйдэс дүүрэн нүниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс. Хар тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болоод байж мэднэ. Гунигтай үедээ гол төлөв хуяган дотроо нуугдчихна. Тэндээс нь гаргаж ирэх тун ч амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. Харин зааар ийм ба йдал удаан үргэлжлэхгүй. Сарын мөчлөг өөрчлөгдөхөд хавчын сэтгэл сана бас өөрчлөгддөг. Тэднийг гаднаас нь харахад янз бүр.
Зарим нь аятайхан дугуй цартай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугариг нүдтэй. Зарим нь халзан дух, өргө ншанаа, хамрыг угт ирээд нийлдэг., сайхан хөмсөг, дөврөлжин эрүүдтэй, жижигхэн нүдтэй. Олонх нь гар хөл урттай. Хайвагнасхийн явдаг. Саранд захирагддаг бүх нүний нүүр царай нь сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. Тэд дүрслэн бодохдоо сайн. Хавч амьдралын болон түүхэн сургамжыг хэзээ ч мартахгүй. Ер нь түүх, түүхэн хүмүүс хуучны ховордсон номонд их дуртай. Зургаа, долдугаар сард төрсөн хүмүүс их битүүлэг зантай. Хувийн нууцаа нарийн ширийн юмаа бусадтай хувьаалцдаггүй. Өөрийн амьдалаа бусадтай көвлөлдөх дургүй. Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 23-нд төрсөн хүмүүс өөрийнхөө гэрийг эрхэмлэн дээдэлнэ. Өөрийн оронгүй л бол хавч аз жаргалтай байж ачдахгүй. Юмыг яаж мэдэх вэ ямар нэг золгүй юм болбол амар гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад нь дуртай. Хоолны тухай ярих төдийд л сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий амьдралаа хөгжим, урлагт зориулсан сайхан бодолтой хавч гэсэн мөнгөний үнэ цэнийг мэддэг. Сэтгэл санаа нь үргэлж усанд татагддаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай. Жижигхэн ч болов моторт онгоц, явдаг завьтай байхыг бүгд мөрөөддөг. Хамгийн эмзэг газар нь цээж, ходоод, өвдөгний үе, арьс юм. Элдвийн шарх тэднийг зовоох нь олон. Гэвч сэтгэл санаа нь сайхан өөдрөг бодолтой байвал өвчин нь түргэн эдгэрнэ.
Хэрэв эрэгтэй бол
Хавчны ордонд төрсөн хүмүүс ямар нэг юмаа эвсэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хамгийн баргар байдаг. Тэр үе нь мөнгө ч юмуу эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ. Би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгтэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хяганч тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биенээ зөв олжээ гэж бод. Хавчийн эхнэр болсон хоно чинь хамгийн аюултай өрсөлдөгч хэвээр үлдэх боловч хадам эхийгээ дандаа магтаж байхаа мартав. Нөхрөө ээжээс нь л дутуугүй эрхлүүлж, хагийн дуртай хоолыг нь хийж сурах хэрэг гарна. Эхнэр болох хүнээсээ хавч олон юм шаардах тул ухаалаг, ааш араншитай байхаас их юм шалтгаална. Түүний мөрөөдөлт бүсгүй гэвэл эцгийн нь эхнэр болсон хуучин цагийн авхай буву ээж шиг л хүн байх хэрэгтэй гэсэн үг. Удирдах албан тушаалтан хавч хичнээн сэргэлэ цовоо байсан ажил дээрээ ирэнгүүт л дэндүү албархуу ажил хэрэгч болж орхино. Өрсөлдөгч пүүс нь уналтанд орох буюу аль нэг ажилтан нь юу чаддагаа үзүүлээгүй баж цалингаа нэмүүлэхийг эрээ цээргүй шаардвал л сая нэг инээмсэглэх аядаж магадгүй. Түүнээс биш ажлын найман цагийн долоон цагт тавин минутын турш хавч инээмсэглэх байтугай мушилзах ч тухай бодохгүй.
Удирдах ажилан хавч мөнгө олох л цорын газ зорилготой. Мөнгийг зөвхөн шаргуу хөдөлмөрөөр л олно. Хичнээн сайн ажилавал төчнөөн их мөнгөтэй болно. Гүйцээ. Энэ эгэл жирийн үнэнийг ажилтнууд нь л мэдэж байдал сайнсан. Хамгийн сайн хийх ажил нь худалдагч хувьцаа буюу эсвэл үүлдэр сайтай адуу, ер мэдэж өөртөө ашигтайгаар тэр барааг нь олж өгөхдөө тун гарамгай. Ой ухаан, яг зааных шиг бүх юмыг мартахгүй. Таныг ажилдаа хэдийд ирж, хэдийд явж, өдөрт хэдэн удаа хоолонд ордгийг чинь андахгүй мэднэ. Бас хэдэн орой хагассайнд ажилласныг чинь андахгүй. Зохих ёсоор урамшуулна. Хавч чанга хүн, гэхдээ шударга, бас өрөвч сэтгэлтэй. Албан хаагч хавчийн гол чанар нар нь ажилласан шиг ажилладаг улс. Нэр төрийг төдийлөн сонирхдоггүй авах цалин нт тэдэнд чухал. Туршлага даллага нь нэмэгдэхийн хэрээр тэдний цалинг нэмэгдүүлж байх хэрэгтэй. Орлого нь хөдөлмөрийн бүтэлдээ зохицож байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр газар ажил эрээд л яваад өгнө. Ер нь хавч удирдахаас илүү удирдуулах заяанд төрсөн хүмүүс. Тэд зүтгэлтэй сайн ажилтан, худалдааны газар, талх нарийн боов, нөөшний үйлдвэр хүнсний бүтээгдэхүүн савлах борлуулах газар ихээхэн амжилт олно.
Хэрэв эмэгтэй бол
Тохитой дулаахан албан байгууллага, эелдэг харьцаа, амттай хоол, ном, мөнгөнд дуртай. Тэд их авьяастай өндөр хариуцлагатай, Дарга нь ийш тийшээ явах бол түүнд ажилаа санаа амар орхиод явж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй хавч байх нь олон. Зургаа, долдугаар сард төрсөн эмэгтэйчүүдийн онцлог шинж нь сэтгэл санаа нь хурдан зуур хувирамтгай. Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно. Гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй өсгөх л гэж хамаг хүшчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэнээсээ зэмлэж загнана.
Санхүүгийн асуудалд толгойгоо гашилгахгүй байя гэвэл хоёр долоо хоног хиртэй далай тэнгисийн аялалд яваарай. Тэнд л хамаг сайн чанар нь илэрнэ. Сартай шөнө далайн захаар зугаалбал хавч өөрийнхөө хамгийн нарийн нандин хүсэл мөрөөдлийг ч ярина. Ус ойр байвал хамаг айдас хүйдсийг нь дарж тайвшируулна. Тэдэнд айж эмээхгүй юм гэж үгүй. Тухайлбал, тэд өөрсдийгөө тийм ч царайлаг биш гэж эмээнэ. Бас хэтэрхий залуу гэж шанална. Эвсэл хэтэрхий хөгшин гэж зовно. Хайр дурлалын тэнгэр шиг гоё сайхан биетэй, гоо сайхан тэнгэр Елена шиг царайтай, Аристотелтийнх шиг ухаантай байсан ч адилхан, тийм ч юмаараа тэрнээс дутуу, энэнээс ийм ч юмаараа дутуу гэж элдвийн юмаар өөрийгөө голж шаналж явах болно. Тэгэхээр тийм биш гэгдгийг итгүүлж байх хэрэгтэй.
Тэд хоолонд маш дуртай. Гэртээ бол голдуу хүүхдүүдийнхээ өрөө, гал тогоо, хавиар эргэлдэнэ. Ойр төрлийн хүн ялангуяа хамгийн хайртай хүүхдийнхээ төлөө бол юунаас ч бцахгүй. Хүүхэд нь нэг найтаагаад орхивол дор нь хэвтүүлж элдвийн эмээр шахаж халуу цай, тахианы шөл уулгана.
Хүүхэд ахуй цагтаа
Сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдаас илүү хайр энхрийллийг хүсдэг. Тэр гэрийнхэндээ их амь. Эцэг эх нь энхрийлэн хайрлан эрхлүүлэхгүй бол их л санааширч удаанаар сэтгэл санаагаар унах явдал ч гарна. Бяцхан хавч хуурайлахын тоолон сэтгэл санаанаы байдал өөрчлөгдөж байна. Тэд амттан, тод үурагт дуртай. Нүд хурацтай, гайхалтай ой сайтай. Нэг харсан, сонссон юмаа насан туршдаа мартахгүй.
Тэд заримдаа шалтгаангүйгээр үймээн самуу дэгдээх нь байдаг ч гэсэн ерөнхийдөө дуулгавартай, эсвэл снаанаасаа зохиосон найзтайгаа хэдэн цагаар тоглоно. Их уйламтэй, ялихгүй юманд айдсыг нь арилагах хэрэгтэй. Элдвийн юмнаас шүдэнз, гао, хурдан автомашин, танихгүй хүмүүс, аянга, идэж үзээгүй хоол, том биетэй амьтан харанхуйгаас айна. Хавар намын адар бороо тэдний сэтгэлзүйд хачин янзаар нөлөөлнө. Эсвэл гэнэт шүлэ гбичих буюу хөгжим зохиож чадна. Гэнэт айж хөнжил дотроо шургачихаад чичрэн хэвтэж магадгүй. Ийм хүүхдүүдийг миний хүү, охин царайлаг, ухаантай, бид чамд хайртай гэж үргэлж итгүүлж байх хэрэгтэй.
Сургуульд сурч байх үедээ түүхийн хичээлийг их сонирхоно. Аль өрнөсөн тулалдаан, түүхэн явдал, нарийн ширийн юмыг хүртэл одооны юм шиг л дүрслэн бодно. Тийм болохоор урлагийг сонирхож, зураач, жүжигчин, хөгжимчин болдогт гайхах хэрэггүй. Тэднийг төрсөн үүрнээсээ нисэн одоход гэр нь хоосон хөндий уйтгартай болж хувирна.
Арслан
Нийтлэг зан чанар
Арслан амьтаны аймагтаа тэргүүн нь байдгийн адил энэ ордныхон бусдыг захирах дуртай. Түүнтэй маргах хэрэггүй. Тэгэхгүй бол өөрийг чинь үхтэл айлгаж мэднэ. Олонх арслан сурган хүмүүжүүлэгч, сэтгэл мэдрэлийн эмч, тэр байтугай улс төрийн зүтгэлтэн болдог, бас сайн зохион байгуулагчид ч байдаг. Тэд саналаа их хэлдэг. Таны талаар саналаа их хэлдэг. Таны тухай юу л боддог, түүнийгээ хэлдэг. Гэвч хувийн амьдралаа тэр бүр зөв зохиож чаддагүй.
Өөрийнхөө олон давуу талыг мэддэг гэлээ ч ялангуяа ойр дотны хүмүүс өөрийнх нь цэцэн ухаан, өгөөмөр занг зохих ёсоор үнэлэхгүй бол сэтгэлийнхээ мухарт шаналж явдаг хүмүүс. Тэдний хамгийн эмзэг нь юм нь нэрэлхүү зан. Энэхүү догшин раатанг нэг хормын дотор хамгийн жирийн хэрэглүүр зангаар дуулгавартай муужгай болгон хувиргаж болно. Хүндэтгэл нь чамлагдвал сүрхий уурлана. Харин манж зан бол тэднийг амилуулах рашаан мэт нөлөөлнө. Арслангийн омог нь амархан дарагдана. Гомдлоо амархан мартдаг, эвлэрэх, эвдрэх хоёр нь хэцүү. Эрэгтэй эмэгтэй хоёрын аль нь бусдын гар харахгүй, харин ч өөрөө хүний түиг болох дуртай. Мөнгөөр дутагдлаа ч зээлэхийг урьтал болгож блдшлршзй яаж ийгээд л өөрөө аргалахыг хичээнэ. Их ч үрэлгэн улс. Эр арслан сайхан хувьцаслах дуртай, цалин багатай ч эм арслан их үнэтэй гоё хувцас авах гэж л зүтгэнэ. Голдуу чийрэг, зүрх сайтай улс. Өвчин тусвал их халуурч түргэн эдгэргэрдэг хурц өвчин тусна, архагшдаг өвчин тусахгүй. Арсланд алтан дундаж гэж байхгүй, тэд дэндүү салан задгай, эсвэл хэтэрхий нягт нямбай, эсвэл хүч чадал нь багтаж ядаж явна, эсвэл үүрэглэсэн муур шиг залхуу. Хэрэв нэг ажиллаж гэмээнэ ажилласан шиг ажиллана, амрахдаа ч амарсан шиг амарна. Онцгой үнэнч нөхөд, гаднаас нь харахад аминчхан, нэрэлхүү мэт харагдавч дотор нь жинхэнэ алтан зүрх нуугдаж байдаг.
Хэрэв эрэгтэй бол
Охидод гол төлөв эелдэг, наалаинхай ханддаг, уян сэтгэлтэй ч найдвартай хамгаалагч болж чаддаг. Ийм эрчүүд анхны харцаараа дурлах нь олон, хайраар дутвал харсаар байдтал нүднээс гарч эхэлнэ. Арслан хүндлүүлж хайрлуулах бишрүүлэх, шүтүүлэх дуртай. Иймд тэднийг шохоорхож байгаа бол зүрх сэтгэлийг нь өөртөө татах амархан. Гэхдээ арслантай гэр бүл болох нь дандаа ч үүлгүй тэнгэр шиг байхгүй. Таныг өгөөмөр хайртай зүрхэндээ нэвтрүүлж, тансаг үүрэндээ авчраад алтан торонд суулгасан бязуулхай шиг болгож мэднэ. Учир нь тэд хартай. Юу өмсөх, үсээ яаж самнах, ямар ном унших, хэнтэй найзлахыг чинь ч зааж мэднэ. Хэрвээ хэн нэгэнтэй ялимгүй сээтэгнэх гэж үзвэл таны шинэ танил шалан дээр хавтгайлуулаад зогсохгүй ясаа хэмхчүүлж эмнэлэгт очиж магадгүй.
Тэд голдуу үнэнч нөхрүүд. Гэхдээ тэд эрчүүдтэй нийлж тоглож, наргих цэнгэх дуртай. Е рнь аливаа тоглоомонд яснаасаа дуртай. Тэд ховорхон уран гартай. Мултраад уначих сан усны крантнаас эхлээд ярвигтай зүйлсийг хүртэл бүх л юмыг засах гэж оролдоно. Арслангууд гараа огт хар болгохгүйгээр машины хөдөлгүүрийг эвлүүлж ч, кадалж ч чадна. Тэр нь ажиллаж өгөхгүй бол арслангууд нэг сайн өшиглөхөд л ажиллана. Арслангууд өнөр өтгөн айл байх нь ховор. Огт хүүхэдгүй буюу ганц хүүхэдтэй. Хатуу байх гэж оролддог ч хүүхэддээ хайртай болохоор энэ бол хяслантай л зүйл. Удирдагч арслан бүтээлч санаа сэддэг ажилтандаа маш сайн. Ажилтнуудаа үнэлж чаддаг. Гэхдээ базаахгүй ажиллаад байна уу даа гэж бодсон хүндээ шууд л хэлнэ. Ийм болохоор муугаа хэлүүлэх дургүй хүн бол өөр ажил эрсэн нь дээр. Албан хаагч бүр тэр болгон хурдан албан тушаал дэвшээд байдаггүй болохоор арслангууд өөрөө өөртөө дарга болдог мэргэжлийг сонгодог. Өөрөөр хэлбэл, менежер, өмгөөлөгч, багш, эмч, зохиолч, зөвлөх, жүжигчин, хэлмэрч, слесарь болдог. Ямар ч бага албан тушаал хашиж байлаа ч гэсэн арсланг үргэлж магтаж урамшуулж байгаарай. Эс тэгвэл дорхноо л ажилдаа сонирхолгүй болно.
Хэрэв эмэгтэй бол
Энэ ордны эмэгтэйчүүд хүний сэтгэлийг татамхай тул тэднийг олон хүн эргүүлэх нь бий. Тиймээс ч зүрх сэтгэлийг нь өөртөө татах амаргүй. Байгаль түүнд ухаан гоолиг бие, сайхан царай, наад зах нь гурван хүнийхийг нийлүүлсэн мэт янаг сэтгэл хайрлажээ.
Монголчууд эм арсланг эрслэн гэж нэрлэдэг. Тиймээс эрслэнг эргүүлэхдээ юуны түрүүнд сайн шилж авсан бэлэг гардуулахаас эхлэх хэрэгтэй. Улиг домог болсон үлгэр магтаал хэрэггүй. Хүчтэй, эр зоригтой, байлдан дагуулагч болж л харагдахгүй бол тэд доройхон эрчүүдийг хяламхийж ч харахгүй. Эмэгтэйчүүдийн олонх нь спортоор хичээллэдэг, уралдаан тэмцээн үзэх дуртай ч эхлээд театрт дагуулж очоорой. Тэд голдуу өгөөмөр сэтгэлтэй, бүх зардлыг нь тантай хувааж төлөхөд бэлэн байдаг, чамгүй хариу барих улс. Голдуу сайн эхнэр болдог. Үс гэзэг, гоо сайхандаа өдий төдий цаг зарцуулах ч гоёж гоодож байгаагаа нөхөртөө харуулдаггүй, дууссан хойноо л харуулна. Хэдийгээр гоёл чимэглэл, гоо сайхандаа гэр бүлийн төсвөөс хэтрүүлэн зарцуулдаг боловч өөрсдөд нь зохидог. Тэд гэрийн мухар сахиж үрчгэр халаадтай байхыг тэвчдэггүй. Ямар ч салбарт амжилттай ажилладаг. Хүүхдүүддээ сайн эх нь болох ч нэг дутагдалыг нь харвал тэр хэмжээгээр хатуурхаж чадна. Бас тэднийхээ ойр зуурын зардалд их мөнгө зарцуулж үрэлгэн занд сургаж эрхлүүлж мэдэх улс.
Хүүхэд ахуй цагтаа
Монголчууд арслангийн зулзагыг басар гэдэг. Тэдний толгойг илж, дурыг нь дагуулж л байвал хөгжилтэй, алиа, азтай жаалууд. Тэгэхгүй бол чанга орилж, бархирна. Бусад хүүхдүүдийг захирах хандлагатай. Хөвгүүд нь охидын анхаарлыг татах гэж хашаа давах эсвэл хашаан дээр зогсож мэднэ. Өөрсдийнхөө давуу талыг маш сайн мэддэг. Шилжилтийн үе тэдний хувьд амаргүй. Үдэшлэгт дуртай. Үерхэл дурлал нь бүгд түгшүүртэй. Гэрт хорилгүй дураар нь тавирай. Гэхдээ чанга хүмүүжүүлэх хэрэгтэйг санах хэрэгтэй. Багадаа анхаарал халамжинд умбаж байсан басарууд насанд хүрээд азгүй хүмүүс болдоггүй. Харин хайр энхрийллээр дутаж өссөн энэ ордны хүүхдүүд ирээдүйд азгүй хүн болох тохиолдол их.
Охин
Нийтлэг зан чанар
Олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиар борлуулж, довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай. Нэлээд хуучин маягаар хувцасладаг. Хувцас хунартаа их анхаардаг.
Энэ ордын эрчүүд намхан нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их зоритгтой харагддаг, хүнээс илүү их ажил хийх чадвартай, хүчэтй, тэсвэртэй гаднаас нь харахад амгалан ч гэсэн дотроо бол үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд их үнэнч хүмүүс, тэдэнд бүрэн дүүрэн итгэж болно. Тэд залхуу хүнийг үзэж чаддагүй. Хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч эгсэн тэр хүнийхээ дутагдлыг тов тодорхой харж чаддаг.Энэ нь гэр бүл болоход саад болж магадгүй. Олонхи нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь охиныг захирдаг Буд гариг цог жавхлан төгөлдөр. Бусдын ач тус ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг улс. Ялимгүй “харам”. Яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.
Хэрэв эрэгтэй бол
Уяхан сэтгэлд автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, ойр дотны найз нөхөд өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг их хайрламхай. Тийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх аальгүйтэх тачаах энэ бүхэн түүнийг зөдхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа их голомхой цамаан зантай болохоороо их даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандна. Таарч тэнцэх амьдралын ханиа олоогүй нөхцөлд сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдарна. Их үнэнч тул онцгой нөхцөлд л гэр бүлийн харилцаагаа тасална. Нэгэнт шийдсэн бол яаж ч гуйгаад нэмэргүй. Тэд “хагарсан шаазанг буцааж нааж болохгүй” гэдэгт хатуу итгэдэг. Олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болбол эцгийн ёсоор хүмүүжилд нь анхаарна. Багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайраа ил гаргахгүй. Удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтан байхдаа таарна. Асар хариуцлагатай болохоороо бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онц сайн савлагч, гүйцэтгэх ажилтанууд байдаг. Бусдыг хээвнэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал зуршлыг яриулах дургүй. Харин сэтгэл дотроо бол шүүмжлэлтэй санаа нийлж болно. Ямарч ярвигтай ажлыг тэдэнд даалгаж, найдаж болно.
Хэрэв эмэгтэй бол
Тэднийг эмзэгхэн гэм хоргүй сайхан зүйлс мөрөөддөг эмзэгхэн улс гэж бодох хэрэггүй. Ичимхий зантай ч гэсэн санасан бодсондоо хүрэхий нтулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар сансан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол эргэлзэлгүй өмнөх хүнээсээ холбоогоо тасална. Тэд өөрөөс нь хэн ч аливаа ажлыг үнэч шударга нямгт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг. Хэрэв энэ ордны бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн яханаарай. Учир нь цаадуул чинь худал үг, салан задгай байдал, муухан шиг маягт дургүй. Түүнтэй уулзахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л бай ж үзэээрэй. Хожимдож гэмээнэ өөрийгөө зөвгөх аргагүй л шалтгаан бодож олоорой. Тэд жүжиг үзэхдээ мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж чадна. Тэд их эелдэг үнэнч эхнэрүүд. Хүүхэд нь хэзээ ч нусаа гоожуулж, уранхай шаахайтай явахгүй. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор.
Хүүхэд ахуй цагтаа
Энэ ордны хүүхдүүд хоол голж, шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа амар хүүхдүүд. Хар нялхаасаа л их нямбай, тоглоомууда заавал байранд нь тавина. Гадны хүний дэргэд бол амаа үдүүлчихсэн мэт боловч ойр дотны хүмүүсийнхээ дэргэд амаа үдүүлчихсэн шиг гэж хэлэхээргүй. Эрт хэлд орж, гэрийн ажилд тусалдаг. Ээжийгээ яг дууриаж юу хий гэсэн бүхнийг нь хийнэ. Сургуульд бол багш нарын хайртай хүүхдүүд байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй. Өсвөр насных нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт нь хошуу дүрч болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбог шоолбол насанда мартахгүй сэв сууж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэнэ. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэвэрч, үнсэж байгаарай. Тэд ийм л юмаар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой хугацаагаар өгч байх нь тэдэнд ус агаартай ижил чухал юм. Тиймээс тэдэнд хайр энхрийлэл бусдаас илүү хэрэгтэй.
Жинлүүр
Нийтлэг зан чанар
Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. Оюунтай төрсөн хүмүүс гэхдээ заримдаа их гэнэн итгэмтгий ярьж хөөрч ч чадна, хүний яриаг анхааралтай сонсч чадна. Налгар хүмүүс биш боловч яарч ухаан жолоогүй бас довтлох дургүй.
Тэдний хувьд бүрэн тэнцвэрээ олох амаргүй. Нэг агшинд тэд тайван тогтвортой сэтгэл сайтай тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа хэрүүлч зөрүүд амьтан мэт байдаг. Энэ ордыг бас залхуу гэж нэрлэж болно. Тэд олон хоног тэр ч байтугай сраара амрах, санаатарахыг умартан хоёрнарын хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт чадал барагдлаа гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар чарга байхгүй. Чадал тэнхээгэ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин их эрчимтэй орж явчихна. Нэг бод галын дотор хоёр өөр хүн байгаатай адил сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхий наргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилласан гэж хэрхэвч санахгүй. Биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагаа сайн амралттай хосулуулахыг чухлыг зөн билгээрээ мэдэрдэг ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агинд тэд уяран хайлж уйл орилж ч мэднэ. Нөгөө агшинд нь хоржинтой үгээр егөөдөж ч мэднэ. Эвсэл хайлсан тугалга шиг. Хэт их ядрахгүй бол өвдөх нь ховор хүмүүс. Нэг өвдөхдөө дээд зэргийн анхаарал халамж шаардагдана. Маргах дуртай гэхдээ шударгыг эрхэмлэнэ. Тэд шийдвэр гаргахаасаа өмнө удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.
Хэрэв эрэгтэй бол
Сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай овсгоотой эмэгтэй хүний сэтгэлийг даруй эзэдмж чадна. Харин түүний дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү эсвэл гэрлэхүү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрнө. Тиймээс энэ ордны эрчүүдэд дурласан эмэгтэйчүүдэд зөвлөхөд өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвэл та хоёр хоюулаа орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадхгүйд хүрнэ. Харин хожим нь санаачилга гаргасанд тань баярласнаа хэлнэ. Тэд насан өөд болтолоо эмэгтэй хүнд дуртай байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. Хэн нэгийг гомдоох юмуу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэгзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор. Үлдлээ ч төдөлгүй шарх нь илааршина.
Хэрэв эмэгтэй бол
Эрдэнэ мэт эхнэр мөн. Олон сайн талтай. Тухайлбал, нөхөртөө ирсэн захиаг нь хэзээ ч задлахгүй. Ингэх нь зохисгүй гэж үзнэ. Албан нууцыг найз нөхдөд нь ч итгэж ярихгүй. Хилэн бээлийтэй төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ. Ингэж буй нь огт анзаарагдахгүй. Санхүүгийн асуудал тулгархад хэнээс ч илүү зөвлөгөө өгнө. Эелдэг наалинхай боловч ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Хурц үгээрээ ямар ч маргаанд нөхрөө дор нь дийлэх агаад ингэхдээ сэтгрэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй. Олонхи нь үнэтэй тавилга, гоё хувцас, сайхан үнэртэнд дуртай. Нөхөртэйгээ эн тэнцүү байхыг хүсдэг. Гол төлөв хатуу ээж байдаг. Хүүхдийнхээ хүмүүжилд ямагт анхаарна. Эр нөхрөө эн тэргүүнд халамжилна. Эцгээ хүндлэхийг хүүхдээсээ шаардна. Хүүхдээ тайвшируулах хялбар аргыг тэд л олсон байдаг.
Хүүхэд ахуй цагтаа
Нойрондоо хэзээ ч хөнжлөө тийрэхгүй, зутангаас нүүр буруулахгүй. Харин хоолоо өөрөө бариад иддэг болсон үед нь хоё рянзын идэх юм өмнө нь тавьчихаад алинд ч хүрч чадахгүй суугааг нь та ажиглана. Иймд хоолыг нэг нэгээр нь цувуулж өгөх нь зүйтэй. Тэд аливаа юмыг шилж сонгох дургүй. Харин түүнийг зандарч хэрхэвч болохгүй. Тэгвэл амихандаа л их чухал шийдвэр гаргах гэж суусан үед нь түүний сэтгэлийг шархлуулж мэднэ. Ийм хүүхдүүд хүмүүсийн боддог шиг зөрүүд биш. Аливааг шийдэхээсээ өмнө зөв буруу хоёрыг жигнэн бодож байгаа нь тэр. Тэд залхуу биш. Зөв хүмүүжүүлбэл багшдаа төвөг бага учруулна. Саруул ухаантай, хэрэгт дуртай болохоороо шинэ юм мэдэхийнхээ хэрээр багш нартай маргах хүсэл төрдөг.
Өөрсдийнхөө өрөөг цэвэр цэмцгэр байлгана. Охид нь өрөө тасалгаагаа юухан хээхнээр чимэх дуртай, ном их уншдаг. Иймх үүхдийн хөгжим уран зургийн авьяас эрт тодордог. Тэд өсч том болоод аз жаргалтай сайхан айл болцгооно.
Хилэнц
Нийтлэг зан чанар
Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх тохиолдол бий. Хэдийгээр энэ бүхэн энэ ордонд төрсөн хүмүүст улилг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй.
Нууцаа хадгалах дуртай гэвч тэднийг таних хэд хэдэн шинж тэмдэг бий. Тэдний нүд онцгой хар, ногоон, цэнхэр хүрэн ямар өнгөтэй байсан таныг харцаараа илбийн юм шиг зүрх сэтгэлийг тань эзэмдэж чадна. Дуу хоолой нь эелдэг намуухан хатуу цангинасан байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. Сайн муу талаа өөрөө маш сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно.
Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй, эрүүл чийрэг. Зүдэргэтэй ажил, бухимдал аль нэг юмаа хэтрүүлснээс өвдөх нь бий. Гэвч хүсэл зориг агуу учираас хурдан илааршидаг. Тэдний гол төлөв хамар, хоолой, нуруу хөл нь ихэнхдээ спортын дасгалын үед өвднө. Галт, цацрагаас болгоомжилж явбал зохилтой боловч эдгээрийг ихээхэн шохоорхоно.
Тэд ямар нэг юмаараа хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүний үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн юмыг, мууг ч бас мартдаггүй удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. Хэрэв цэргийн дарга бол хүүхдийн амь аврахдаа өөрийгөө золиход бэлэн. Тэд ямар ч гачигдал дутагдал, зовлон, инээдэм, доог бүхнээс айдаггүй. Учир нь өөрсдийнхөө авьяас чадвар, даван туулах, дасан зохицох чадварта онцгой итгэдэг. Цээжин дотор нь түймэр асч байвч утааг нь хамраараа гаргадаггүй хүмүүс. Олонх нь эмч, сурвалжлагч, эрдэмтэн болдог. Удирдах ажилтаны гол шинж нь өөрийнхөө төлөвлөгөө санаа зорилгоо нууцалж чадна. Захирагдагч хүмүүсийнхээ хамаг нууцыг илчилнэ. Хэн нэгэн түүний шаардлагад үл нийцвэл даруй хална. Сэтгэлдээ таардаг ажилтандаа их эелдэг хандана. Онцгой нөхцөлд уул ажлынхаа цаана гаран гартлаа яардаг. Ер бусыг зориг нь юунаас айхгүй хүчтэй болгодог. Албан тушаалтны хувьд өөрийгөө, өрөөлийг ч хуурахгүй. Алдаагаа хэн нэгэн рүү түлхэхгүй. Албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа өөрөө ч сайн мэднэ. Онцгой ажил хэрэгч бөгөөд удирдагч хүндээ үнэнч. Хэрэгтэй бол тэрбээр илүү цаг ажиллаж байн байн тарах цаг руу харахгүй.
Хэрэв эрэгтэй бол
Энэ ордны эрчүүдтэй гэр бүл болно гэдэг амаргүй. Шунал гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал тачаалыг бус улс төрийн бодлого, спорт, шашин амьдрал үхлийн аливаа асудалд хэт их суна сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэдний наана өнгөнд харагдаж буй төлөв байдал тэсвэр тэвчээрт бүүр хуурт. Цаанаа бол тэд гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор гшалд зөвхөн гүүрээ ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ. Гол төлөв оюун ухааны хөгжил сайтай гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог. Гэхдээ хоолунд ялангуяа хайр дурлалынхаа явдлыг ихдүүлэх нь олон. Тэдний дунд хайр дурлалынхаа явдалыг шийдтэлээ эмэгтэй хүнийг удаанаар элдвээр тамлах ч хүн бий, удаанаар царайчлан гуйх хүн ч бий. Гэр бүлийн дотор хэн ноён гэдгийг дороо л ойлгуулна. Тэдэнд юу хийх яах тухай заах буюу сөргөлдөх тухай бодсоны ч хэрэггүй. Ерөнхийдөө хатуу хүмүүс. Тийм болохоор ширүүн маргааны үед цонхоор үсэрнэ гэж а йлгахын хэрэггүй. Тэд “тэг тэг үсэр” гэж хэлнэ. Царай зүс хувцас хунарыг чинь магтана гэж бүү бод. Тэд эхнэртээ үнэнч хэвээр үлддэг. Тэдэнтэй унаж бяцрахаас айхгүй зориг зүрхтэй эмэгтэй л хамт амьдаръя гэж шийднэ.
Хэрэв эмэгтэй бол
Дур булаам үзэсгэлэнтэй, бардам зантай, өөртөө бүрэн дүүрэн итгэдэг. Ямар нэгэн юманд гонсойж гэмээнэ эр хүн болж төрөөгүй дээ л гомдоно. Тэдний эелдэг зөөлөн зан нь олон зэвсгийнх нь л нэг. Заримдаа зөөлөн үслэг муурын зулзагатай адилхан ч ойр дотно танилцаад ирхээрээ яггүй хурц хумсыг нь мэдэрнэ. Та хэрвээ гүнзгий юм бодоогүй л бол хилэнцтэнг дэмий эргүүлж цагаа үрэх хэрэггүй. Тэр таныг гэрэлд харах мэт нэвт шувт харж байгаа. Хэрвээ нэгэнт торонд орсон бол тэсэх л хэрэгтэй. Та түүнтэй гэр бүлийн амьдралын нэдээд их шуургыг сөрнө. Түүнд өөрийг нь аваад явж чадахуйц хүч чадалтай амьдарлын хань хэрэгтэй. Тэд ухаантай чадалтай хүмүүст дуртай. Доройхон нэгнийг үл тоомсорлодог. Гэсэн ч тэд нөхөртөө яаж ч хандлаа гэсэн олны дунд уул мэт нөхрийнхөө талд бат зогсоно. Их цэвэрлэгээ хийх дуртай ч хар төрүүлэх зүйлс олдвол хардамтгай зан хонзорхог сэтгэл нь нийлээд юу ч болж мэднэ. Та ажилдаа явахдаа эхнэрийнхээ хацар дээр нь үнсэхээ мартвал тэр таныг унтахаар ор руугаа явахад чинь үнсэхээ бүтэн сар ч мартаж чадна. Хүүхдүүддээ нэлээд ширүүн ханддаг. Хайраа ил гаргахгүй ч үргэлж эелдэг байна.
Хүүхэд ахуй цагтаа
Залуу аав ээж хоёр саяхан мэндэлсэн хилэнцтэнг хараад ямар амгалан амьтан бэ гэж дуу алдана. Гэвч дүгнэлт хийхэд эрт байна. Тэд юм олж харангуутаа л өөрийнхөө элдэв аашийг гүйцэлдүүлэх гэж эхийгэ илбэдэж хүсэл зоригоо тулган хүлээлгэхийг оролдоно. Ингүүлж л яав ч болохгүй. Тэдний олон сайн чанарын нэг нь өвчинд гаргууд тэсвэртэй. Магадгүй мэдээ алдуулалгүйгээр оёдолоо тавиулж ч чадна. Хар багаасаа л уншиж сурч, сургуульд ороод онолын хичээлд толгой өвдөхгүй. Тэд аймшигийн кино, буг чөтгөр, шинжлэх ухаан сонирхогчид. Тэд зорилгодоо хүрэхийн тулд шаргуу тэмцдэг. Хэрэв таны тусламж байвал цагийг нь олж тэднийг зөв замаар явхад нь дэмжлэг үзүүлээрэй.
Нум
Нийтлэг зан чанар
Анхаарахгүй байх аргагүй хүмүүс. Тэр өөрөө л тань дээр хүрч ирээд дал мөрийг тань алгадаж “Та чинь дөч гарчихаад байга хэрээ яаж ингэж залу харагдаад байнаа? Гэсэн шүү юм яриад элэгсэгээр инээмсэглэнэ. Та инээмсэглэхээ больчихвол гомдоох тухай бодоогүй талаар залхуутай удаан тайлбар хийнэ. Түүнийг хатуу зэмлэх хэрэггүй. Юмны эв олохдоо тааруухан зан чанарын нь цаана хангалттай гүн гүнзгий ухаан ёс суртахууны өндөр чанар нуугдаж байдаг. Нэг хүнд тэр бүр зэрэг цогцлоод байдаггүй хурц ухаан, авхаалж, цоглог зан авир хосолж байдаг. Түүнийг хүмүүс байнга анхаарлын төвд байлгадаг. Гол төлөв өндөр нуруутай, өргөн магнайтай, том толгойтой, чийрэг биетэй, аятайхан царайтай, наргиа шингэсэн нүдтэй. Ярихдаа гараараа дохиж зангах дуртай, хөдлөхдөө эв хавгүй.
Хөдөлгөөнтэй байр сэлгэж байх дуртай. Морь нохойнд их хайртай. Аюултай амь дүйсэн юманд их татагддаг нь эрэлхэг зантай нь шууд холбоотой. Олонх нь туршин нисгэгч болдог.
Хүний сайн нөхөр ажил хэрэгч зөвлөгөө өгөхдөө үргэлж бэлэн байдаг. Яриа хөөрөөтэй, илэн даланүй, сайхан сэтгэлтэй авч цочмог ууртай. Бараг өвдөхгүй их урт насална. Маргааш өнөөдрөөс өлзийтэй болно гэсэн өөдрөг үзэлтэй. Сэтгэл санаагаар унавч түргэн засардаг.
Хэрэв эрэгтэй бол
Хайрлаж дурлахдаа мөн адил шуналтай, харин хурим хийдээ тулаад ирэхээр тээнэгэлзэсхийн бодоаж эхэлнэ. Мөн түүний зэрэгцээ бүсгүйчүүдийг үнэрээр хайрлаж тэдэнд дээд зэргийн эүелэг халуун дотно хандана. Хайр дурлалдаа үнэнч биш. Эмэгтэй хүнийг ухаантай сайн нөхөр нь байгаасай гэж хүснэ. Шулуухан зантай нь аятайхан санагдсан эмэгтэйдээ нууц амрагаа болохыг хүснэ. Харин цаадах нь зэвүүцэж эхэлбэл толгойгий нь эргүүлж чадна. Энэ ордны эрчүүдтэй суусан эмэгтэйчүүд хадам, ураг угсааны барилдлагад дарагдана гэж байхгүй. Учир нь энэ холбоог чухалд үздэггүй. Ерөнхийдөө цочмог уур, идэх уух зүйлд их дуртай. Нууц хадгалж чаддагүй. Ой сайтай, түүхэн тэмдэглэлт өдрүүдийг мартахгүй. Тэгсэн атлаа үргэлж юмаа гээж явдаг. Шинэ ажилтан бол нумтан даргаа бүдүүлэг нэгэн гэж бодно. Харин жаал дасаад ирвэл ажилтануудтай адилхан гэдгийг нь мэднэ. Шагнал амралтын асуудалд шударга хандна. Албан хаагч нумтан хамт олны дотор тун эвлэгхэн, ялимгүй юманд эмзэглэхгүй. Даруу зангаасаа болж үхэх улс биш. Дарга нь цалинг нь ирэх жил нэмнэ гэвэл хаа байсан хойтон жил гэж бодно. Нягт нямбай, шударга сайн ажилтан. Хэрэгцээтэй юмаар дүүргэсэн гар чемодан үргэлж бэлэн байдаг.
Хэрэв эмэгтэй бол
Эрчүүдтэй адил юмыг түс тас шулуухан хэлчихдэг зантай. Гэсэн атлаа хэлсэн үгэндээ дараа нь харамсан гэмшдэг. Бие даасан зантай төрхөмөөсөө эрт гарч амь зуух дуртай. Ямар нэг юмыг тэднээс аятайхан гуйж хүсэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд цочмог ууртай. Тэдний гол алдаа нь хайр сэтгэлийг нөхөрлөл гэж нөхөрлөлийг хайр сэтгэлтэй андуурдаг. Хүнтэй суулгүй гэртээ ч өтлөх хандлагатай. Хатуу сэтгэлтэй нэр зүүж тэгснээрээ хүнтэй суудаггүй. Уйтгартай кино үзээд учиргүй их уйлдаг, яруу найраг уншаад магнай нь тэнийдэг анх хамт үзсэн киноны тасалбараа хадгалж явдаг улс.
Бархасбаль төөрөгтэй эмэгтй танд хүүхэд байхаасаа дурласан, дараа нь өөр нэг хүнтэй андуурч явсан, тэгээд дараа нь өөртэй чинь тааралдангуутай таньж зүрхээ өгснөө хэзээ ч хэлэхгүй. Их нягт нямбай.
Хүүхэд ахуй цагтаа
Ганцаараа байхдаа дургүй. Зочинтой үед ганцаараг нь өрөөнд нь орхивол тэргэн дотроо бархирч гарна. Халуун хайр энхрийлэлд өсч торниж буйгаа мэдрэх тусам тайван унтаж амардаг .Эртнээс шашин сонирхдог. Тэд од гаригийг итгэлтэй ширтэж явдаг атлаа өмнө байгаа чулуугаа анзааралгүй бүдэрч мэднэ. Нумын ордонд төрсөн тэр бяцхан амьтан таныг зүрхээрээ даллан дуудаж байдгийг бүү мартаарай.
Матар
Нийтлэг зан чанар
Таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн байгаа аалзыг хараарай. Гадаад төрхийг нь тодорхойлж хэлхэд амаргүй. Булчин шөрмөс зангирсан юмуу тагдгар, эцэнхий туранхай, эсвэл бүр тарган, бүдүүн хоолойтой байж мэднэ. Дотроо бол чулуу шиг хатуу улс. Өөрөөсөө түрүүлж оргилд гарсан хүмүүсийг гүнээ хүндэтгэнэ. Ахас ихэсээ хүндэлдэг. Их тэсвэр хатуужилтай. Аливаа юманд итгэл мөхөсдөж үл болно. Ичимхий ч гэсэн нэр алдарт дуртай. Зожигдуу атлаа сэтгэлийнхээ мухарт хүмүүсээр хүрээлүүлэх дуртай. Тэдний бүх юм нь урвуу улс. Удирдах албан тушаалтаны хувьд ажилтнууддаа эцэг нь л гэсэн үг. Тэр хатуу ширүүн мөртлөө шударга хүн бүрээс үүрэг хариуцлага яв цав биелүүлэхийг шаардана. Тушаахдаа дуугаа өндөрсгөх нь ховор. Угаасаа яншаадуу авч төлөв тайван ярина. Гаднаас ирж уулзаж буй хүмүүс тэдний хөндий, албархуу байдлаас цэрвэнэ. Харин ажилтан нь даргаа муулуулахгүй. Учир нь түүний сайхан сэтгэлтэйг мэднэ. Ажлаа цөөн солино, алдар нэр хөөцөлдөхгүй, харин нэрий нь бичсэн шошго өлгөх хэрэггүй. Үе үе хариуцлагатай албан тушаалд л томилох хэрэгтэй. Ихэнх нь банзны эзэн эрдэм шинжилгээний ажилтан, сайн дурын уран сайханчид, жимс ногоочид байх нь бий.
Хэрэв эрэгтэй бол
Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй улс. Зарим нь дэврүүн сэтгэлтэй. Сайн эцэг бат цайз мэт түшигтэй нөхөр болж чаддаг. Хааяа саваагүйтэх гэж оролддог. Залуу бүсгүй ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэх гэж хичээх хэрэгтэй. Харин гэрлэснийхээ дараа заавал ч үгүй өөрийн гэсэн байр сууцтай болох шаардлагатай.
Хэрэв эмэгтэй бол
Оргилд хүрэхийн төлөө тэмүүлдэг. Тавьсан зорилгодоо үнэнч. Албан тушаал дэвшихийн тулд даргынхаа эхнэр нь болохоос ч сийхгүй улс. Хүүхдэдээ анхаарал халамж муутай ч эелдэг зөөлөн хандана.
Хүүхэд ахуй цагтаа
Хар нялхаасаа хүүхдээс гарамгүй ухаан, хэвлүүн зан гаргаж эх эцэгээ мадлах нь цөөнгүй. Сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тавьсан зорилготойгоороо бусдаас ялгардаг. Тийм хүүхэд элдэв ааш гаргаж төмсний нухашаа ширээний бтээлгэн дээр нялаад суухгүй. Идэх дургүй байгаа л бол яаж ч албадаад нэмэр болохгүй. Өсч яваа насандаа их ичимхий. Мөн эмзэг байх нь бий.
Хумх
Нийтлэг зан чанар
Энэ хүмүүсийн олонх нь сайхан зантай, цагаан цайлган сэтгэлтэй боловч тэнгэрийн ван гаригт төөрөгтэй тул олон нийтийн саналаас зөрсөн юм хийж, хүмүүсийн гайхшийг төрүүлэхдээ дуртай байдаг. Зөвшөөрсөн хэм хэмжээнд захирагдах дургүй. Олон нөхөдтэй, хүнтэй танилцахдаа ч амархан. Юм бүхнийг сонирхдог. Эрх чөлөөг эрхэмлэдэг, хурц ухаантай. Гэсэн ч аймхай, өр нимгэн байж мэднэ. Хумхын ордныхны одоо бодож байгаа зүйлд хүн төрөлхтөн 50 жилийн дараа хүрч очно гэж зурхайн ухаан сургадаг. Суу билэг нь бодлогогүй явдалтай зэрэгцэх нь бий. Асар их зөнч. Мөнгө зээлэх, зээлүүлэх алинд нь ч дургүй. Мөнгө аваад цагт нь буцааж өгөөгүй хүн нүдэнд нь насан туршдаа нүдэнд орсон хог мэт харагдана.
Хэрэв эрэгтэй бол
Эмэгтэй хүнтэй удаан сайн нөхөр болж чадна. Өнгөндөө түүнд дургүй янз үзүүлээд эхэлвэл уул эмэгтэйд сэтгэл алдарсан гэсн үг. Хайр дурлалаа илчилсэн хойноо л эелдэг наалинхай зан гаргана. Аливаа юмны нууцыг задлахдаа сэтгэл нь ханаж явдаг улс. Гэрлэснийхээ дараа ч урьд нь үерхэж байсан найз нөхдөөсөө холбоогоо таслахгүй. Заримдаа ганцаараа байж мөрөөдөх дуртай. Удирдах ажилтан байх нь ховор.
Хэрэв эмэгтэй бол
Сайхан эмэгтэйчүүд байдаг. Найз нөхөдтэйгээ уулзаж учрах дуртай. Дуу хөгжим, урлаг, шинжлэх ухаан олон талыг сонирхдог. Таасан юм нь өнөөдөр биш ч ирээдүйд биелэлээ олдог. Гэрлэхийг яарахгүй. Шилж авсан хүнээ сайн судалж найз нөхөд, төрөл төрөгсдтэйгээ зөвлөнө. Улс төрийн удирдагч, багш нар болох нь олонтаа. Ямар ч хүмүүсийн дунд дорхноо дасдаг. Хүүхдийнхээ элдэв аашыг их тэвчинэ. Гагцхүү шударга зүйлсийг л хүсдэг.
Хүүхэд ахуй цагтаа
Ихэнх нь авьяастай хүүхдүүд байдаг. Ааш авир бусдынхаас ялгаатай. Ямар нэг юм хүсэхэд шууд л үгүй гэж хариулна. Гаднаа тайван ялдам харагдана. Онгоц, лифтнээс их айна. Цахилганаас их айх хэрнээ эрэг шураг төвөгтэй механизмын учрыг сайн олно. Найз нөхөдтэй болохдоо удаж төдөхгүй, тэгэхдээ нийгмийн байдла ялгаварлахгүй. Хүнийг маш их хайрладаг нь тэдний ялгарах онцлог юм.
Загас
Нийтлэг зан чанар
Зан ааш нь ойлгомжгүй, зөрчилтэй байдаг. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Алдар нэр эд баялагт шунадаггүй. Урсгал даган хөвдөг.
Жүжигчин зан авиртай. Олонх нь урлагийн газар эргэлдэж байдаг. Дүрслэн бодох чадвар сайтай, хэр баргийн юманд бухимдахгүй улс. Гайхалтай сувилагч эм найруулагч болдог. Пүүсийн эзэн байх нь ховор. Нэг газар удаан байхдаа дургүй улс. Гар нь хөөрхөн жижигхэн. Гадаад байдал нь бусдаараа ялгарах нэг юм нь бүлтгэр нүд. Өндөр нуруутай байх нь ховор. Заримдаа элдэв зовлон, ганцаардлын тайвширлыг дарснаас олж авдаг. Хачин зүүд зүүдлэх нь олон. Машинаар явж хэрэггүй гэж зүүдэлсэн бол явган алхсан нь дээр. Чийрэг улс биш.
Хэрэв эрэгтэй бол
Энэ ордны эрчүүдтэй хамт амьдарсан эмэгтэйчүүд аз жаргалтай байдаг. Эсвэл зовлонтой ч байж мэднэ. Амин зуулга нь дөнгөн данган байв ч эхнэр хүүхдээ сайхан байлгахыг л хичээнэ. Маш дэврүүн сэтгэлтэй. Ийм хүнтэй хувь заяагаа холбохоор шийдсэн бол хоёр хүний ажлыг зэрэг хийх бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Тэвчээртэй хүмүүс бөгөөд найз нөхөд нь нарийн нууцаа дэлгэж ярьдаггүй. Бүтээлч сэтгэхүйгээ амьдралд хэрэгжүүлж аз хиймортьлй ажиллана.
Хүний сэтгэлзүйн нууцад нэвтрэн орж хамгийн нарийн зангилааг нь тайлж чаддагийн хувьд эрэн сурвалжлах албаныг амжилттай толгойлж чадна. Удирдах албан тушаалтнууд ажилтнуудаа донгодох нь ховор. Албан хаагч загас хэрхэн ажиллах нь ямар усан санд очсоноосоо л болно.
Хэрвээ эмэгтэй бол
Эрчүүдийн сэтгэлийг булаамтгай. Нөхрөөсөө, дурласан хүнээсээ давж гарах гэж оролдохгүй. Тушаан захирах зангүй. Эр хүн түүнийг хамгаалж л амьдралын шуурганд түшиг болж л байвал болоо. Маш сайн сонсогч. Дэндүү уян сэтгэлтэй, ялимгүй гомдоовол амархан уйлна. Сэтгэл санаа нь хаврын салхи шиг хувирамтгай.
Хүүхэд ахуй цагтаа
Хөлд ормогцоо ид шидийн ертөнцөд амьдарч эхэлдэг. Хөгжим дуунд дуртай. Өөрийг нь алиалагч гээд итгүүлчихвэл магадгүй хоолоо дуулгавартай иднэ. Тэднийг загнаж шийтгэхийн оронд дүрслэн бодох чадварыг нь хөгжүүл. Өсч өндийнхдөө амьдралын хатуу дүрэмд хурдан дасна.
4 comments
Санхүүгийн бүх санаа зовж байгаад баяртай байна уу, Ноён Уильямстэй холбоо барина уу. Энэхүү 50,000 еврог зээлд хамрагдах нь миний амьдралыг амтлахад хүргэсэн. Мөнгөний зээлийн санаа зовнилын хувьд түүнд хандаарай, тэр танд туслах болно. Түүний имэйл: ferlandwiliam@gmail.com
нийтлэхээсээ өмнө найруулгыг нь хянаач дээ галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл бичих юм энэ чинь бас л цахим луйвар юм биш үү
Дэлхийд амьдарч буй эдийн засгийн байдлыг хараад бид HELP FINANCE бүлэгт бид 1000 евро хүртэл 500,000 еврогийн зээлийг санал болгож буй хүнд 3% -ийн хүүтэй, үнэнч шударга ханддаг. Та зээлж авсан зээлийн хэмжээнээс хамааран 2-35 жилийн дараа эргэн төлөгдөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр бидэнтэй холбогдоорой: lebronjule110@gmail.com
нийтлэхээсээ өмнө найруулгыг нь хянаач дээ галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл бичих юм энэ чинь бас л цахим луйвар юм биш үү