“АЛДААТАЙ” ГЭСЭН БИЧИГ ГАРЧ ИРЭЭД БАЙНА ЯАХ ВЭ?

“Түрээсийн орон сууцны цахим бүртгэл бүртгүүлэхээр мэдээллээ бөглөхөөр алдаатай байна гээд гарч ирээд байх юм. Яг хаана алдсан гэдгээ мэдэхгүй. Гар утас, компьютерээс хоёулангаас нь орохоор “алдаатай” гэсэн бичиг гарч ирээд байна. Одоо яах ёстой юм бэ” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн Баянзүрх дүүргийн иргэн асуухад:

Түүний асуултад мэргэжилтэн хариулахдаа “Анкет бөглөхийн өмнө дээд хэсэгт анхааруулга бий. Тэд улаан өнгөөр одоор тодотгосон хэсгийг заавал бөглөх ёстой гэсэн байгаа. Иргэд та бүхэн тэрийг анзаарахгүйгээр мэдээллээ дутуу бөглөснөөс “Алдаатай байна” гэж гарч ирээд хадгалагдахгүй байгаа юм. Учир нь нэг асуулт үлдээсэн учраас бүгдийг эхнээс нь дахин хянуур шалгаж, бөглөх хэрэгтэй. Тэгээд тоо бөглөх хэсэгт тоогоор, үсгээр бөглөх хэсэгт кирилл үсгээр бөглөх ёстой. Жишээлбэл, Өрхийн зээлтэй эсэх гэдэг хэсэгт зээлгүй бол 0 цифр тавих хэрэгтэй. Тэр хэсэгт “Зээлгүй” гэж бичихгүй шүү. Та бүхэн анхааруулгаа маш сайн уншихгүй байна. Өглөө надад хоёр хүн хандаад, би шалгаад үзтэл ямар ч асуудалгүй шууд бүртгүүлж болж байна. Тэгэхээр та бүхэн тайван, тухтай, нухацтай анкетаа бөглөх нь их чухал” гэж тайлбарлаж өглөө.

ГАР УТАСНААС ЦАХИМ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ

“Миний хувь өчигдрөөс хойш түрээсийн орон сууцны цахим бүртгэлд бүртгүүлэх гэхээр болохгүй байна. Хүснэгттэй мэдээллийг нь бөглөхөөр хадгалагдахгүй байна. Тиймээс мэргэжилтнээс нь учрыг нь асуух гээд иртэл олон хүн цугласан байна” гэдгийг иргэн Г.Байгаль хэлж байв.

Гар утсаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хийж болохгүй. Зөвхөн компьютер дээрээс цахим бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг бүртгүүлэх боломжгүй гэж мэргэжилтэн анхаарууллаа.

ӨЧИГДӨР 43 ОРЧИМ МЯНГАН ХҮН 100 МЯНГАН УДААГИЙН ХАНДАЛТ ХИЙЖЭЭ

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.23/ статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эдгээр иргэдээс одоогоор амжилттай бүртгүүлсэн 4000 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч, байна гэдгийг албаныхан хэлсэн юм.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хувьд алдаа гарсан зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байна. Иргэд анкет бөглөхдөө заавал бөглөх хэсгийг дутуу бөглөснөөс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр хэлж байна. Өөрийн регистрийн дугаараа дутуу бичих ч юм уу. Дутуу мэдээллийг программ бүртгэж авахгүй.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байгаа. Нийслэлийн Орон сууцны корпорациас зөвхөн цахим бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулахдаа хэрэгцээтэй хүмүүст нь шударгаар хамруулчих юмсан гэсэн эрмэлзлэлээр ажиллахаар зорьж байна. Түрээсийн орон сууцны эрэлт маш их байна. Зорилтот бүлгийн иргэдэд Хөгжлийн банкнаас ирсэн анхны үнээр нь буюу 1 сая 450 мянган төгрөг болон түрээслээд өмчлөх хэлбэрийн таван жилийн хүүг нийслэл хот хариуцаж байгаа учраас эрэлт их байна.  Иргэд маань энэ удаагийн түрээсийн байраар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгоосой” гэсэн юм.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Түрээсийн орон сууцанд 4000 хүн бүртгүүлжээ”
  1. Энгийн түрээсийн төлбөр нь 255450-453000 нэмэх нь хэрэглээний бусад зардал нэмэгдэнэ. Барилгын сайдын баталсан 1м2-ын түрээсийн үнэ 6500 төг шүү дээ. 5 жилд худалдан авах бол хамгийн багадаа 285000 төг төлнө гдг бас л худлаа. Хамгийн багадаа 665 000 төгрөг нэмээд хэрэглээний зардлаа төлнө. Үүнийг төлдөг эмзэг бүлгийн хүн байх уу ???????? Хамгийн багадаа шүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн