Би инээхээрээ ичингүйрч дандаа алгаараа нүүрээ дардаг болохоо авахуулсан зураг болгоноосоо ажигласан юм. Мэдээж хэрэг, энэ үйлдэл маань хүмүүсийг өөрөөсөө холдуулах учраас бусдын хайрыг татсан инээмсэглэл хичнээн чухал болохыг би ойлгосон юм.
Иймээс би амьдралд, хүмүүсийн хоорондын харилцаанд инээмсэглэл хичнээн чухал болохыг ойлгож, энэ дутагдалаа арилгахаар шийдсэн юм. Ингээд би камерийн өмнө зөв инээмсэглэж сурахаар хэд хэдэн хэрэгтэй дасгалуудыг хийж үзсэн, үүний үр дүнд нүүрний булчингууд маань чангарч байгаа нь мэдэгдсэн юм.
Эдгээр дасгалууд бол Холливудын оддын дагаж мөрддөг зөв инээмсэглэж сурах дасгал юм. Өмнө нь би тэднийг энэхүү инээмсэглэх ур чадварт суралцсанаар дахин төрсөн мэт сайхан болдог гэдэгт итгэдэг байлаа. Гэхдээ огтхон ч тийм биш, урт хугацааны хөдөлмөр, хүч чармайлтаар ийм гайхамшигтай үр дүнд хүрдэг юм байна.
САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЖ СУРАХ ДАСГАЛУУ
- Эхний алхам бол толинийхоо урд зогсоод өөрийн тусгал руугаа харж байгаад сайхан инээмсэглэх. Янз янзаар инээмсэглээд, хамгийн дур булаам инээмсэглэл тодорч байгаа түр төрх дээрээ анхаарлаа илүү хандуулаарай.
Хурууныхаа үзүүрийг уруулынхаа буланд тавиж байгаад инээмсэглэ. Инээмсэглэсэн хэвээр энэ хөдөлгөөнийг 10 удаа давтаарай.
2. Одоо хэдэн минутын турш амарч байгаад, дахин инээмсэглээрэй. Инээмсэглэлээ аль болохоор удаан барихыг хичээгээрэй. Нүүрнийхээ булчин бүрийг, ялангуяа инээмсэглэхэд оролцож буй бүх булчинг мэдрэхийг хичээгээрэй.
3. Амаа ангайгаад “o” авиа хэлж байгаагаар уруулаа тогтоо. Энэ байрлалаа засаж уруулаа хоёр тийш нь хөдөлгөх гэж оролдоод үзээрэй. Нүүрээ тайван байдалд байлган хөнгөхөн инээмсэглэ. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтаарай.
Энэхүү дасгалын тусламжтайгаар зөвхөн сайхан инээмсэглэж сурах төдийгүй нүүр өргөгдөж, арьс чангардаг байна. Энэ дасгалыг сайн хийснээр ботокс болон пластик мэс засал хийлгэх шаардлагагүй болно!
Камерны өмнө сайхан инээмсэглэж сурахад хэрэгтэй зарим аргуудыг танилцуулья.
САЙХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН НУУЦУУД
- Камер луу эгц харахгүй байх хэрэгтэй. Бага зэрэг хажуулдаж нүүрний булчингаа сулла.
- Зөвхөн амаараа биш харин нүдээрээ инээмсэглээрэй. аз жаргал, баяр баясгалангаар гэрэлтсэн чин сэтгэлийн инээмсэглэлийг нүүр царайндаа бүхлээр нь илэрхийлэхийг хичээгээрэй. Мэдээж, ингэж инээмсэглэж чадвал бүхний нүдэнд тусах болно.
- Амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг бол яах аргагүй чин сэтгэлээс гарах инээмсэглэл: гэрэл зурагчин руу харж байхдаа сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй, гэнэт аз жаргалтай төрхийг бий болгож чадахгүй бол сайн сайхан зүйлсээ санаж бодохыг хичээгээрэй.
Фэйсбүүк маш олон зүйлийн мэдээллээр баяжигдсаар байна. Энэхүү баялаг мэдээллүүд нь танд инээмсэглэл бэлэглэхгүй байж болох ч арьсыг тань чангаруулах мэдээллүүд бий шүү.
Энэ аргаар үрчлээстэй ч бас тэмцэж болно. Өглөөд ердөө 5 минут зарцуулаад энэхүү дасгалыг хийж байвал ботоксын тарилгыг орлуулахуйц дасгал болно гэж хэн ч бодож байгаагүй болов уу? Энэхүү дасгалын үр дүнг харахын тулд нэг сарын турш өглөө бүр давтан хийгээрэй