2019 оны 07 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар 3 хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т, Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон байна. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг НМХГ-аас онцгой анхааруулж байна.
1 comment
Энэ түцийг хөхүүлэ дэмжээд өвтобусны буудлыг дүүргэд байгаа дарга нарыг гайхдаг юм баянгол дүүрэг бол тэр чигтээ түц ирэд бидний эсэргүүцэл бол түцнээс хүнснтй зүйл худалда авахгүйгээр эсаргүүцлээ илэрхийлэн байх нь зүйтэй хажууханд нь дэлгүүр байхад завл түцнээсхгалалтын горим алдагдсанизүйл авах хэрэг байна уу түцнийхэн хаана бие засч хаана гараа угаадгивэ энэ түцийг бүгдияг нүүлгэх хэрэгтэй байнаа
э
т