УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар худ ураг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл хэдэн жилийн өмнө хамтын амьдралаа эхлүүлсэн тэдний хүү, охин хоёр өчигдөр /2019.07.21/ хуримлаж, гал голомтоо бадраалаа.
Инстаграмд хөврөх зочдын зургаас харахад Х.Тайван, Э.Золзаяа нарын хуримын ёслолыг хүргэн, бэрийн талууд хэн хэн нь өндөр хэмжээнд зохион байгуулахад анхаарсан нь илт. “MCS” группийн “Скай ресорт”-д болсон хуримын ёслолыг Б.Хурцын гэргий, сүйт хархүүгийн ээж, “Сарнайх” салоны эзэгтэй Ү.Сарнай юун төлөө тансаг цэцэгс, декорын бизнес эрхэлдэг билээ, ёстой нэг амьд цэцгэнд бялхсан, тансаг орчин бүрдүүлсэн байв.
Өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл хосуудын хуримыг “MCS” группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, жүжигчин Э.Ууганбаяр, шүүгч Т.Нансалмаа нар хөтөлжээ.
Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, “МАК”-ийн гүнж Н.Цэлмүүн, Д.Оюунхорол гишүүний охин Ж.Золбаяр, Э.Орчлон, ”Монос” группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд, Н.Чинхүслэн, “Эрдэнэт”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал, загвар өмсөгч Г.Оюунгэрэл нарын хосуудын цуутай хуримууд болж байсан бол энэ жилийн хамгийн тансаг хуримыг ийн Л.Элдэв-Очир, Б.Хурц нарын эхлүүлж, албан ёсоор ураг барилдлаа.