Улаанбаатар – Дархан чиглэлийн автозамын 80 дахь км-т буюу Тэмээт хөшөөны орчим борооны улмаас шавар, ус тогтон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.
Мөн өнөөдөр орсон борооны улмаас үер бууж, А0602 дугаартай Хархорин – Цэцэрлэг чиглэлийн автозам дагуу 113-115 дахь км-т хөвөө урсаж нарийссан байна гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Тиймээс дээрх чиглэлүүдэд зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгслийн нөөцөө базааж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.