2020 оны зун Токиод нээгдэх олимпийн үед ашиглах Тоёота цахилгаан авто машины нээлт болсон байна. Энэхүү автомашиныг хэрэглэгчдэд зориулж, үйлдвэрлэгч компани нь цахилгаанаар ажиллуулдаг байхаар зохион бүтээжээ.
Машиныг пара олимпийн тамирчид болон дасгалжуулагчдаас гадна жирийн хэрэглэгч унаж, олимпийн бүс, зочид буудлын хооронд унаж ашиглаж болох гэнэ. Цахилгаан машин урдаа болон ардаа хүн суух зориулалттай. Нийтдээ зургаан хүний багтаамжтай. Голын суудлыг хазайлган эвхэж, тусгай замыг нээн тэргэнцэртэй тамирчныг машинд чөлөөтэй суулгаж, буулгах зориулалттай.
Халууны улиралд суудлын темпратурыг ердийн болон сэрүүвтэр болгон өөрчилдөг байх зориулалттай. Тусгай материал ашиглан хийсэн энэ аргачлал нь жишээлбэл, хүйтэн сэрүүний нөлөөг багасгаж, халуун өдөр сэрүүнхэн юм шиг санагдуулахаар хийгдсэн байна.
Хүчин чадлын хувьд нэг цагт 19 км хүртэл хурдална. Нэг удаагийн цэнэглэлтээр 1000 км явах чадвартай. Токиогийн олимп болон пара олимпийн үеэр энэ машиныг ашиглах бөгөөд 200 гаруйг үйлдвэрлэн компаниудад өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: NHK