Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 15-нд мал олноор үхлээ гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу газар дээр нь буюу аймгийн төвөөс баруун тийш есөн км-т байх Олдохын худгийн орчимд нутаглаж байгаа малчин О, Б нарын хорогдсон малаас дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Мөн 16-нд дахин хоёр ишиг гэнэт үхснийг дээж авч, нийт сэг зэмийг устгалд оруулжээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Малчдын хэлж байгаагаар малаа усалсны дараа мал нь гэнэт үхсэн байна. Гэхдээ эл худгаас малчид өөрсдөө ундны усаа авдаг тул хүмүүст сөргөөр нөлөөлөх зүйлийг мэдрээгүй гэж байлаа. Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж