2019-07-22 11:061min00

Хар тамхи тээвэрлэсэн этгээдүүдийг саатуулжээ

17

Цагдаагийн байгууллага долдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубын дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож, саатуулжээ. Хэргийг одоогоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.