Ажиллах, амарч зугаалах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор БНСУ-ыг зорих монголчуудын урсгал жилийн жилд өснө үү гэхээс буудаггүй. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг нь Солонгосыг чиглэсэн эрүүл мэндийн гэсэн тодорхойлолттой аялал жуулчлалын шинэ урсгал бий болоход хүргэжээ. Тэд энд эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэж, оношилгооны дараах эмчилгээний бүхий л мэдээллийг цуглуулаад буцаж байна.
Сүүлийн үед аялал жуулчлал эрхэлдэг аль ч улс орны компаниуд жуулчдаа зөвхөн улс орны түүх дурсгалын газраар аялуулж, байгалийн үзэсгэлэнг тольдуулж, шопинг хийлгэх биш эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд үзлэг оношилгоо хийлгэж, тэр ч бүү хэл мэргэжлийн салбарын сертифитикаттай сургалтанд оролцуулахыг зорьдог болжээ.
Богино хугацаанд үр дүнтэй хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах аялал жуулчлалын шинэ төрлийг Монголын компаниуд ч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлжээ. Тэдний нэг нь аялал жуулчлалын Креатив Даймонд компани.
Тус компани Пусан болон Сөүл хот руу аялал + сургалт + шинжилгээ, оношлогоо хосолсон, хамгийн хямд, хамгийн үр дүнтэй аяллыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд эмч, эм зүйч, татвар, санхүү, нягтлан бодох чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж, БНСУ-ын мэргэжлийн байгууллагын сургалтанд хамруулж байгаа энэ багц аялал нь үнэ өртөгийн хувьд хамгийн хямд тусч байгаа юм.
Үүнээс гадна аялагчид Сөүл, Пусаны хамгийн орчин үеийн техник, технологитой эмнэлэгт хамгийн хямд зардлаар шинжилгээ оношилгоо хийлгээд ирж байна.
Креатив Даймонд компанийн Сөүл дэх хамтын ажиллагаатай эмнэлгүүдийн нэг нь Ewha Womans University Medical Center. Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар зэрэг мэргэжлээс шалтгаалсан хорт хавдрыг оношилж, эмчилдэг. Тус эмнэлэг төвлөрсөн эмнэлгийн үйлчилгээний системтэй, сайн эмч нарын багтай. БНСУ-ын Global Medical Service-ийн Шилдэг брэнд шагналыг 2009-2017 онд 9 жил дараалан хүртсэн эмнэлэг юм.
Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам EUMC эмнэлгийг хорт хавдрын эмчилгээг хамгийн сайн эмчилдэг эмнэлгийн нэгд тооцдог аж.
Сөүл дэх MizMedi hospital нь аялал жуулчлалын Креатив Даймонд компанийн өөр нэг хамтрагч. Олон улсын стандартад нийцсэн бүрэн тоноглоглолтой хамгийн орчин үеийн эмнэлгүүдийн нэг. Манай аялагчид БНСУ-ыг зорихдоо ихэвчлэн ерөнхий шинжилгээ өгөхийг илүүд үздэг.
Харин өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэгч эмнэлгүүд шинжилгээ, оношлогоог генийн судалгааны түвшинд хийдэг болоод байна. MizMedi hospital шинжилгээ, оношлогоог генийн түвшинд хийдэг эмнэлгүүдийн нэг. Генийн шинжилгээгээр тухайн хүний өвчин удамшлын гаралтай юу, сүүлд олдсон өвчин үү гэдгийг тогтоож, эмчилгээний тохирсон аргыг тогтоодог давуу талтай аж.
Аялал жуулчлалын Креатив Даймонд компани 2019 оны долдугаар сараас Сөүлийн 25 дүүргийн нэг Гангсо дүүрэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Монголын аж ахуйн нэгжүүдийн хамгийн анхны түнш болсон аяллын компанид Гангсо дүүрэг цөөнгүй боломжийг олгосон байгаа.
Сөүлийн төвд, алдарт Хан мөрний урд талд байрлах тус дүүрэгт Иргэний нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн томоохон аж ахуйн нэгжүүд байрладаг, тус улсын дэд бүтцийн гол төв нь аж.
Сөүлийн экологийг хөгжүүлэх зорилготой байгуулсан дэлхийд ховордсон ургамалыг цуглуулан нутагшуулсан, хотын соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг Сөүлийн Ботаникийн парк бол тус компанийн өөр нэгэн түнш юм.
Хилийн дээс алхан, сургалтанд сууж, шилдэг эмнэлгүүдэд эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоо хийлгэж, гадны хөгжил, соёлоос өөрийн хүссэн хэмжээнд атгаад ирэх боломж бидэнд байна. Хэрвээ ийм үр дүнтэй аяллыг хүсвэл Креатив Даймонд компанийг зориорой.
Я.ХУЛАН