Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ /Ө-48010/00//, У-105086/00/// долоодугаар сарын 18-ны өдрийн 23.47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 00.00 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.