“И-баримт” гар утасны аппликейшнаар төлбөрийн баримт бүртгүүлэхэд дата үнэ төлбөргүй боллоо. Үүрэн холбооны оператор компаниуд Гааль, татварын ерөнхий газартай хамтран НӨАТ-ын урамшууллын системийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд илүү хялбар хүргэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt аппликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой боллоо.