Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багт 3 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр (2019.07.18) 19:13 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч таван минутын дотор очиж тус байрны оршин суугч Б-гийн 3 настай хүү Б-г эсэн мэнд буулгаж аавд нь өгсөн байна.
Иймд иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр тагтан дээр гаргах, гэрт нь ганцааранг нь үлдээх зэрэг хайхрамжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.