Ирэх сард Швейцарын Женев хотод болох НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлын талаарх хурлаар Палестины Засгийн газар палестин дүрвэгчдийг эх нутагт нь буцаан авчрах асуудлыг гаргаж тавина гэдгээ мэдэгдлээ. Тэд дүрвэгчид түүхэн эх орон буюу одоогийн Израиль улсад амьдрах эрхтэй гэсэн шаардлага тавьж байгаа юм. Мөн тус хурал дээр НҮБ-иас Чех, Сальвадор, Исланд, Мексик, Монгол, Польш улсуудад ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг хэлэлцэнэ гэж jacos.net цахим хуудас мэдээлжээ.