Нгуен Ван Ань хэмээх вьетнам бүсгүй интернэтээр нэгэн сонирхолтой залуутай танилцжээ. Танилцсанаасаа хойш хоёул тогтмол мессэжээр харилцсаар хэд хэдэн болзооны дараа бие биедээ сэтгэлтэй болж гэнэ.
Тэд үнэхээр ойртон дотносож чадсан тул 10 сарын дараа гэрлэхээр шийджээ. Бүсгүйн эцэг эх эхэндээ тэдний гэрлэлтийг хориглож байсан ч залуу хос үнэхээр бие биедээ хайртай гэдгээ ойлгуулж чадсан байна.
Тэгтэл хуримын дараа бүсгүйг жинхэнэ сюрприз хүлээж байв. Тодруулбал, түүний нөхөр алдартай загварын брэндийн менежер, саятан хүн байж гэнэ. Залуу эр жинхэнэ хайрыг хайж байсан болохоор эд баялгаа зориудаар нуусан байжээ.
Өдгөө энэ сайхан хос хоёр хүүхэдтэй, амар жаргалтай сайхан амьдарч байна

By updown.mn

Мэдээний админ

6 thoughts on “Интернэтээр танилцаад гэрлэснийхээ дараа нөхрийгөө саятан гэдгийг мэджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн