Булган аймгийн Тэшиг суманд Буриад зоны эх хэл, яс үндэс, уламжлалт соёлоо эрхэмлэн дээдлэхийн бэлгэдэл болсон Бага Алтаргана наадам зохион байгуулагдлаа. Их Алтаргана наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өнжсөн жил нь Бага Алтаргана наадмыг явуулдаг уламжлалтай.

Энэ жилийн наадмыг Булган аймгийн Тэшиг сум, Хилийн 0286 дугаар анги хамтран зохион байгууллаа. Бага Алтаргана наадмын чимэг нь болсон “Эв мод” нийлүүлэх уламжлалт үйлийг Булган аймгийн Засаг дарга Э.Батзориг, ОХУ-ын Буриад улсын Закамень аймгийн дарга С.В.Гонжитов нар хамтран гүйцэтгэв.
Наадмын үеэр зохион байгуулсан буриад бөхийн барилдаанд +75 кг-ийн жинд аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, -75 кг-ийн жинд Д.Батсүх нар түрүүлж үнэмлэхүй аваргаар О.Мөнх-Ирээдүй шалгарлаа. Буриад сурын харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад сурын спортын мастер М.Одмандах, эмэгтэй харваачдаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харваач Ю.Мөнхчимэг түрүүллээ. Мөн наамдын хүрээнд буриад дууны уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, “Буриадаар хөөрөлдье” аман зохиолын уралдаан, гар бөмбөгийн тэмцээн зохион явуулсан юм. “Бага Алтаргана-2019” наадамд Монголын буриадын төв холбоо, Тэшиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Дорнод аймгийн Баяндун, Хэнтий аймгийн Дадал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Орхон аймаг, ОХУ-ын Закамень аймаг, Улаан-Үд хотын Буриад зон олны төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР