Украинд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг агтална

Украин улсын шинэ Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүдийг химийн аргаар агталж байхаар болжээ. Энэ шийтгэлийг шүүхээс гэм буруу нь тогтоогдсон 18-65 насны эрчүүдэд оноож байх юм.

Агтална гэдэг нь эрэгтэй хүний бэлгийн гормоныг ялгарахыг зогсоож, хүсэл тачаалыг бууруулдаг тариаг тарих ажиллагаа юм. Украины шинжээчдийн үзэж байгаагаар жилд хэдэн мянган хүчирхийлэгч ийм маягаар шийтгүүлэх гэнэ. 2017 онд Украинд албан ёсоор 320 бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн байдаг ч бодит тоо хамаагүй өндөр байгаа гэж шинжээчид үзэж байна.

Дээрх хуулийг батлах гол шалтгаан болсон гэмт хэрэг 2017 онд гарсан. Одесса мужийн 11 настай охин Дарья Лукьяненког тэдний гэрбүлийн танил 22 настай  Николай Тарасов хүчирхийлэх гэж оролдсон. Охин эсэргүүцэхэд алж, цогцсыг нь газар булсан байлаа. Зургаан өдөр хайсны эцэст цогцсыг олж, гэмт хэрэгтнийг баривчилсан байна. Дарьягийн оршуулгад олон мянган хүн ирж, Тарасовын ээж оршуулгын үеэр хүүгээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэж байлаа.

Энэ хуулийн төслийг боловсруулсан Радикал намын тэргүүн Олег Ляшко “Украины хуулиар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хийсэн хүмүүст цаазын ял, бүх насаар нь хорих ял оноох заалт байдаггүй. Ингэхээр тэд шоронгоос гараад хуучин “ажлаа” үргэлжлүүлнэ гэсэн үг. Шинэ хуулиар хүүхэд хүчирхийлэгчид тусгай бүртгэлд хамрагдаж, шоронгоос гарсан хойноо ч Цагдаагийн газрын хяналтад бүх насаараа байх болно” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Украинаас гадна Казахстан улс ч ийм шийтгэл оноодог хуультай болсон. Казахстанд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг огцом өсөж, жилд 1000 гардаг болсон тул ийм шинэ хууль баталсан байна. Энэ улсад ципротерон хэмээх тариа хэрэглэж, агталдаг. Гэмт хэрэгтний цусан дахь тестостероны хэмжээг байнга хянаж байдаг байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “Украинд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг агтална

  1. bbb 2019-07-16 16:57 at 16:57

    манайд бас яаралтай ийм хууль батлах хэрэгтэй

    Хариулах
  2. з 2019-07-16 21:37 at 21:37

    сайхан жишээ байна. даан ч их хурал батлахгүй л дээ өөрсдөө агтлуулахаас айна.

    Хариулах
  3. GANGSTA 2019-07-16 23:54 at 23:54

    Ene chini harin yostoi MGL-d tun heregtei huuli bna, muu novshiin pizdakuudiig agtlah heregtei!!!!!

    Хариулах
  4. KKK 2019-07-17 00:24 at 00:24

    UKRAIN CH JINHENE PEDOFILIIN DIVAAJINSHUUDEE UNENDEE

    Хариулах
  5. ямбий 2019-07-17 09:58 at 09:58

    УИХ ийн ГИШҮҮН АСАН ГАНТУЛГЫГ …..

    Хариулах
  6. цэги 2019-07-19 18:53 at 18:53

    монголд л баталмаар хууль бна тэхгүй бол даварсан новшнууд давтан үйлдэж бна

    Хариулах

KKK-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн