АНУ-ын Техас мужид ноход нь эзнийгээ идсэн аймшигт хэрэг гарсан тухай The Washington Post сонинд бичжээ.
Фреди Мак гэгч 57 настай нэгэн ганцаараа 18 нохойн хамт амьдардаг байсан бөгөөд хамаатнууд нь хааяа гэрт нь ирж, эргэдэг байсан аж. Дөрөвдүгээр сараас хойш түүнтэй холбоо барьж чадахгүй, мөн гэрт нь ирэхэд догшин нохдоос нь болж орж чадахгүй байсан тул хамаатнууд нь цагдаад хандсан байна.
Цагдаагийнхан гэрт нэвтрэн орсон ч, түүнийг олоогүй байна. Нэгжлэг хийх явцад хүний ясны хэлтэрхий олсон бөгөөд зарим нохдын гэдэснээс хүний үс гарч ирсэн байна. Шинжилгээний дүнд эдгээр нь алга болсон Фредигийнх болохыг тогтоосон байна.
Түүний 13 нохой нь мөн өөр хоёр нохойгоо барьж, догшин авирлаж байсан тул унтуулсан бөгөөд үлдсэн гурав нь аюулгүй байсан учир амьтдын асрамжийн газарт өгчээ.
3 comments
хохь нь гэдэг юм
ZUV ,IDEED BAAH HEREGTEI
ийм олон нохойгоор яана вэ.хооллож чадахгүй өлсгөсөөр байгаад эцэст нь ийм юм болоо биз