Бага насны хүүхдийн хамт төөрсөн малчинг эрэн хайж байна

2017-05-04 12:101min0
шуурга

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт 30 гаруй насны малчин зургаан настай хүүхдийн хамт шуурганд төөрсөн байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр малчин хүүхдээ мотоцикльдоо сундлан явсан аж.

Аймгийн төв болон өмнөд хэсгээр хүчтэй шуурга шуурч, оройны 18:48 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын хэлтэст энэ духай дуудлага иржээ.

Энэ дагуу  сумаас томилогдсон ажлын хэсэг болон аймгийн Онцгой байдлын албаны хамтарсан зургаан автомашинтай 16 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй