Баянзүрх дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан орон байр, автомашины хулгайн хэргийг оюутнууд шуурхай илрүүлжээ. Тэд дүүргээс зохион байгуулж буй “1000” эргүүл арга хэмжээний хүрээнд цагдаагийн алба хаагчийн хамт эргүүл хийж байсан юм байна. Тэд “Их засаг” их сургуульд суралцдаг аж.
Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор дүүргийн цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс болон их дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа нар хамтран ажиллаж байгаа юм.