Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт болж байгаа уяачдын наадмаар үргэлжилж байна.

Уяачдын наадмаар эрлийз бага нас, эрлийз дунд нас, эрлийз дээд насны морьд уралдаж, Жороо морины тойргийн уралдаан зохион байгууллагддаг.

Энэ наадмын эрлийз морьдын дээд насанд 95 морьд бүртгүүлж гарааны зурхайгаас хөдөлснөөс

1.Төв аймгийн Баян сумын уугуул, Баасансүрэнгийн Нямжавын зээрд

2.Төв аймгийн Аргалант сумын уугуул, Д.Амгаланбаатарын халтар

3.Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, МУ- Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын хул

4.Төв аймгийн Баян сумын уугуул МУ-Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр

5.Булган аймгийн Хатгал сумын уугуул, Б.Чөдөр-Эрдэнийн зээрд тус тус түрүү айрагт хурдалжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн