Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Улсын аварга Э.Оюунболдын талаарх сонирхолтой баримтууд – updown.mn

Улсын аварга Э.Оюунболдын талаарх сонирхолтой баримтууд

  1. Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй.
  2. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.
  3. Тэрээр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
  4. 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
  5. 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
  6. Сингапурт 2010 онд зохион явуулсан хүүхдийн анхдугаар олимпд Монгол Улсынхаа төрийн далбааг барин алхсан. Мөн тус наадамд Чөлөөт бөхийн 100 килограммын жинд хүч үзэж тавдугаар байрын шагнал хүртсэн. Элсний чөлөөт бөхийн барилдаанд оролцож хүрэл медалийн эзэн болсон.
  7. 2010 онд чөлөөт бөхийн өсвөрийн аваргад түрүүлж байсан.
  8. “Аварга” сургуулийн лицей сургуульд суралцаж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон.
  9. Хоёрдугаар зууны агуу их аварга Б.Бат-Эрдэнээс хойш Хэнтий нутгаас төрсөн анхны аварга ба Хэнтий аймаг ардын хувьсгалаас хойш “Монголын Нууц товчоо”-ны 750 жилийн ойг оруулахгүйгээр 15 дахь түрүүгээ авсан байна. Тэрбээр 2019 оны улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг шуудагнаас голлож түрэх мэхээр давж наадамчин олноо баясгав.

 

 

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Улсын аварга Э.Оюунболдын талаарх сонирхолтой баримтууд

  1. Гаани 2019-07-17 01:07 at 01:07

    2-р зууны агуу их аварга Бат-Эрдэнэ гэнээ ккк

    Хариулах
  2. z 2019-07-17 01:53 at 01:53

    guya ni hoorondoo ureldeed orobsson yum shig bna. Japan Jin hasaasai ih zaluu hun bn da

    Хариулах
  3. z 2019-07-17 01:54 at 01:54

    guya ni hoorondoo ureldeed orobsson yum shig bna. Jaahan Jin hasaasai ih zaluu hun bn da

    Хариулах

z-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн