Эцэг эх нь багаас нь ном уншиж өсгөсөн хүүхэд математикийн бодлогыг хялбархан бодож, хичээлдээ сайн сурч, амьдралдаа үеийнхнээсээ илүү их амжилт гаргадаг гэнэ.
Бамбергийн их сургуулийн эрдэмтэд Германы 200 хүүхдийн амьдралыг 10 орчим жилийн турш ажигласан байна. Судалгаагаар хүүхдэдээ ном уншиж өгөх нь хэлний дадал зуршлыг сайжруулж, математик чадварыг нь хөгжүүлдэг аж.
Эрдэмтэд 3-5 насны хүүхдүүдийн дунд шалгалт явуулж, хэр сайн ярьдаг, логик даалгавруудыг хэр сайн гүйцэтгэж байгааг ажиглажээ. Үүнээс гадна эцэг эхчүүдээс нь хүүхдүүдтэйгээ хамт юу хийдэг, ном уншдаг эсэх, уншдаг бол ямар сэдвээр уншдаг болохыг лавлажээ.
Хүүхдүүдийг 12-13 нас хүрэхэд эрдэмтэд давтан шалгалт явч, үр дүнг нь гаргасан байна. Тэгтэл боломж бололцоо, нийгмийн байдал, хүүхдийн хүйс, гэр бүлийн хэлбэр болон бусад хүчин зүйлсээс үйл хамааран номын нөлөө маш хүчтэй байсан нь илэрсэн аж.