Иранд цаазын ял сонссон хүмүүсээс эрхтнийг нь шилжүүлэн зарахыг урьдчилан зөвшөөрсөн шинэ хуууль баталсан талаарх мэдээлэл Daily Telegraph-т гарчээ.
Ираны мэс засалчдын холбоо энэ шийдвэрийг хурцаар шүүмжилж, мэргэжлийн нэр хүнд, түүнчлэн Иран улсын олон улсын тавцан дээрх алдар нэрийг унагана гэж мэдэгдсэн байна.
Тегеран дахь Хомейнийн нэрэмжит эмнэлгийн Элэг шилжүүлэх суулгах хэлтсийн тэргүүн, профессор Али Жафарян Иранд нэг ч мэс засалч энэ хуулийг дагахгүй гэж мэдэгдсэн байна. Энэ бол мэргэжлийн ёс суртахуун, зарчмыг зөрчсөн үйлдэл гэжээ.
Иранд эрхтэн шилжүүлэхэд хүрэлцээ дутагдал их байдгаас хар зах үүсч, хүмүүс өрөөсөн бөөрөө зарна, элэг шилжүүлнэ гэх зарыг ил тавьдаг болсон аж. Зарим үед нэг бөөр 200 долларын үнэд хүрэх нь ч бий.
Иранаас өмнөхөн цаазлуулсан хоригдлуулаас эрхтнийг нь авч ашигладаг цорын ганц улс нь Хятад байлаа. Хятадад энэ практикийг 2015 оноос халсан гэдэг ч одоо ч үргэлжилсээр байгаа гэх мэдээлэл ч гардаг байна.