Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
182 иргэний амийг аварсан “гавьяат” аврагч – updown.mn

182 иргэний амийг аварсан “гавьяат” аврагч

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

 Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

   Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат  буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болж байна.

 Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүнчлэн “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр  автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон юм.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “182 иргэний амийг аварсан “гавьяат” аврагч

  1. Kk 2019-07-09 01:29 at 01:29

    Kk

    Хариулах
  2. Хэрэг хуучирдаггүй 2019-07-09 01:30 at 01:30

    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo

    Хариулах

Kk-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн