С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн үү?

З.Баттөмөр

“Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байв. Мөн тэрээр “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн үлдсэн.
Эрх мэдэлдээ дулдуйдаад шалгуулахгүй яваад байгаа юм. Тухайлбал, ЖДҮХС-гийн олон тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан асуудал бий. Мөн 800 гаруй тэрбум төгрөгийн концесстэй холбоотой. Энэ бүх асуудлыг огт шийдээгүй. Хэт олонхдоо дулдуйдаад явж буй нь ёс зүйтэй төрийн төрх байдал биш” гэсэн байна.

Харамсалтай нь С.Эрдэнэ ингэж ёс зүй ярих хүн огтоос биш гэдгийг намынхан нь хүртэл ярьдаг, хэлдэг болоод байгаа юм. Тэгэхээр “Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй парламент” гэдэгт С.Эрдэнэ өөрөө багтдаг гэсэн үг. Мөн С.Эрдэнийн хамтран зүтгэгч Д.Эрдэнэбат ч адил.
С.Эрдэнэ МАН-ын гишүүд дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөн гэж хэлэхдээ өөрөө тэднээс дутуугүй “хавтаст хэрэг”-тэй гэдгээ тооцсонгүй. АН-ын дарга С.Эрдэнийн гэх олон асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. Хууль шүүхийн байгууллагад ч бүртгэгдсэн. МАН-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банканд нийгмийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг байршуулж, төрийн мөнгийг салхинд хийсгэсэн асуудлыг түүнтэй холбодог.

МАН-ын голдуу улстөрчид “Найрамдал” зуслангийн газраас эзэмшсэний дотор АН-ын дарга С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр цохиж явсан.Мөн тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа шүүхээс хорих ял сонссон, эдүгээ АН байрлаж буй “Шонхор тауэр”-ынхаа газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үндэсний төв барина гэж анх авсан гэх мэт асуудлууд олон нийтэд хэдийнэ ил болсон.
“АН-ын хувьд асуудалтай даргаа өөрчилж, Үндсэн дүрмээ шинэчилж байж дараа нь авлигачидтай тэмцэх асуудлаа ярихгүй бол ямар ч нэмэр алга. С.Эрдэнэ гараад хэчнээн гоё юм ярилаа гээд ард түмэн итгэхгүй шүү дээ. Өөдөөс нь “Чи өөрөө “Найрамдал”-ынхаа асуудлыг, Хандгайтынхаа асуудлыг, “Шонхор тауэр”-ынхаа, “Капитал” банкныхаа асуудлыг тайлбарла” л гэнэ. Өөрөө ийм асуудалтай байж яаж өөртэйгөө адилхан хүмүүстэй тэмцэх гээд байгаа юм. Үүнд нь хэн ч итгэхгүй шүү дээ. Намын гишүүд ч итгэхгүй байна” хэмээн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн эсэх нь ихэд эргэлзээтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн үү?

  1. aaaa 2019-07-06 00:06 at 00:06

    Erdenee jinhene mongol ulsiin tuluu duugarch bn daa.MAH buzaruud hulgai luivar ni buur arai heterlee.ene hultsengui ard tumen nertei maluud odoo ustahaa huleegeed MAH-iin zolios bolj duusah geed bgaa yum uu? uls oron chini suirch bn nuden deer chini .Hurelsuh gej huuramch pop garch ireed hujaa orosiig dagaj Venesiuel bolloo mongol uls.zuv zamaar yavj baisan Elbegeeg MAH-XKH 2 niiteer namnaad ehelsen.3 dagch hursh gej zuv udagdhuunig ustgah gej MAH-XKH 2 negdsen jurmaar ardchilaliig ustgahj bn

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн