ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг өчигдөр (2019.07.03) олон нийтэд ил болгоод байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлж байсныг өчигдөр бид мэдээлсэн.
Ш.Батхүүгийн нэр дээр болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байгаа юм байна.
“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалттай танилцана уу.