Зурхайн орд бүр өөрийн гэсэн донтой. Үүнээс нь салгана гэдэг маш хэцүү.

Хонь: кофе/цай

Хониныхон жинхэнэ кофены донтон. Тэдэнд хоногийн 24 цаг энэ ундаа хэрэг болдог. Аяга кофены төлөө дэлхийг тойроход ч бэлэн улс.

Үхэр: идэх юм

Хоолны асар их дуршилтай, хоолноос үргэлж таашаал авдаг нэгэн. Найзууд дунд тань хоолны хорхойтон байвал үхрийн ордынх л байж таарна.

Ихэр: тамхи

Тамхи татах нь хортой. Гэхдээ ихрийнхэн гэртээ, ажил дээрээ, замд явахдаа гээд хаа сайгүй татдаг. Тэд заримдаа тамхи татахын тулд ганцаараа байхыг эрмэлзэнэ.

Мэлхий: өвчин намдаах эм

Мэлхийнхэн маш мэдрэмтгий. Тиймээс ч өвдөлт намдаах юм үргэлж л хайж байдаг. Сэтгэлээ онгойтол уйлахын тулд тэврүүлэх цээж, эсвэл аливааг мартах эм гээд бүхнийг хайна.

Арслан: худалдан авалт

Арслангууд өөртөө маш их хайртай. Тэд гадаад төрхөндөө үргэлж анхаарч, таатай сэтгэгдэл үлдээхийг хичээдэг. Тиймээс ч дэлгүүр хэсэх донтон гэж хэлж болно. Тэд 100% харагдахын төлөө эцсийн мөнгөө ч шавхаж мэдэх улс.

Охин: аюултай харилцаа

Охиныхон аюултай харилцааны хохирогч хялбархан болчихдог том зүрхтэй. Өөрт нь хайргүй нэгний араас үхтэлээ зууралдаж ч чаддаг.

Жинлүүр: интернэт сүлжээ

Жинлүүрийн ордынхныг ухаалаг гар утас, олон нийтийн сүлжээгүйгээр төсөөлшгүй. Тэд найз нөхдийнхөө тухай сүүлчийн мэдээллийг хамгийн түрүүнд барьж авдаг. Интернэтгүй байна гэдэг тэдний хувьд жинхэнэ аймшиг.

Хилэнц: секс

Хилэнцийнхэн тачаангуй улс. Сексийн хувьд түүнийг хэнтэй ч зүйрлэшгүй. Ямар ч хүнийг орондоо оруулж чадах нэгэн.

Нум: адал явдал

Эр зориг шаардсан, адал явдлаар дүүрэн зүйлс бол нумынхныг донтуулдаг гол хэрэгсэл. Нэг газраа удаан тогтож суудаггүй. Урт хугацааны аялалд үргэлж бэлэн байдаг.

Матар: ажил

Оны шилдэг ажилтан гэж хэлж болохоор. Ажил, зорилгодоо хүрэх нь л тэдний нэн чухал асуудал. Ажилдаа л анхаарч байвал өөрийгөө болон бусдыг, хүрээлэн буй орчноо мартчихдаг талтай.

Хумх: видео тоглоом/ном

Уран дүрслэлийн ертөнцөд умбах дуртай нэгэн. Тэд гартаа ном, эсвэл тоглоом бариад сууж байх нь элбэг. Бодит ертөнцөд нь эргүүлж авчирна гэдэг төвөгтэй.

Загас: романтик байдал

Хэтэрхий эмзэг зүрхтэй загаснууд үргэлж л романтиклах хандлагатай. Сэтгэл зүрхээ мэдрэхийн тулд бүхнийг хийнэ.

By updown

2 thoughts on “Ордууд юуны донтой вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн