Нэгэн эр насаараа ажиллаж, амьдралынхаа туршид олсон мөнгөө цуглуулж гэнэ. Тэр үнэхээр харамч хахир хүн байсан тул цуглуулсан мөнгөнөөсөө хагацахыг хүсдэггүй байв. Ингээд тэр нөгөө ертөнцөд очихдоо хураасан мөнгөө авч явахаар шийджээ.
Үхэхийнхээ өмнө тэр эхнэртээ “Намайг үхэхээр миний бүх мөнгийг надтай хамт оршуулаарай” гэж хэлж гэнэ. Эхнэр нь түүнд амлалт өгч, өнөөх эр өөд болжээ.
Харамч эрийн цогцос авсанд хэвтэж, хажууханд нь хөөрхий эхнэр нь найз эмэгтэйтэйгээ гашуудан сууна гэнэ. Салах ёслол ч дуусч, шарилыг нутаглуулах гэтэл эхнэр нь гэнэт “Хүлээж байгаарай” гэж хэлээд талийгаачийн хажууд жижигхэн хайрцаг тавив.
“Энэ харамч хөгшний мөнгийг авсанд нь хийж, тэнэг үйлдэл гаргаагүй гэж найдаж байна” хэмээн найз эмэгтэй нь хэлэхэд “Би бол үлгэр жишээ Христийн шашинтан хүн. Тийм болохоор нөгөө ертөнц рүүгээ одсон хүний эцсийн хүслийг биелүүлэхгүй яах билээ. Тэгээд ч би авсанд нь хийнэ гэж амласан юм” хэмээн бэлэвсэрсэн эмэгтэй хариулжээ.
Энэ үгэнд нь гайхаж балмагдсан найз эмэгтэй нь “Чи нэг цент ч үлдээлгүй бүх мөнгийг нь хийчихсэн хэрэг үү” гэж уулга алдтал бэлэвсэрсэн хөгшин “Тэгэлгүй яах вэ. Би бүх мөнгийг нь цуглуулаад өөрийнхөө дансанд хийчихсэн. Харин түүнд чек бичээд авсанд нь хийчихлээ. Тэр мөнгө хэрэг болохоороо бэлэн мөнгө болгоно биз” гэжээ.
Эх сурвалж: rise4you.com
13 comments
ЁСТОЙ ГОЁ, ХА ХА …
xaxaxaxaxaxaxa goyo goyo
гоё гоё, арай л ухаантай эмгэн
ухантай эмээ байна хаха
Сүнс нь хорогдсон байгаа ш дээ
сүнс нь чекэндээ ханамжтай байх болно.
suns chek 2 hurimaa hiij bgaa bh
Odoo checkiig uhaj olood mungu avchih uhaantai gar oldohguidee ai kkk
ЁОО ЁСТОЙ ҮНЭХЭЭР ГОЁ. ЭМЭГТЭЙЧҮҮД БИД ЕР НЬ ИХ УХААНТАЙ ШҮҮ. ТЭНЭГ ЭРЧҮҮД
Txx
shal hudlaa, todorhoi yamar ch barimt alga, ali ulsiin hen geech hun hezee gereesleed hezee ene yavdal bolsiin, hudlaa baahan zurag oruulaad zohiogood bichsen bna
Худал баримт байж болно. Гэхдээ уран сэтгэсэн, гоё санааг бичсэнд л хамгийн коол байв аа гэж.
Чи миний нэр хаяг мэдэж яах гээв? чек авах санаатай…