Гудамж цэвэрлэдэг саятан эмэгтэй

Хятадын иргэн Юй Южен гэх эмэгтэй өдөр бүр шөнийн 3 цагт босч, нойрсож буй хотын гудамжийг цэвэрлэдэг. Гудамжаар яваа хүмүүс шүүр барьсан, улбар шар хантаазтай түүнийг Уханийн байдаг л нэг цэвэрлэгч гээд бараг анзаардаггүй. Тэрбээр гудамж цэвэрлээд сар бүр 220 долларын цалин авдаг байна.

Гэхдээ Юй бусад цэвэрлэгчээс ялгаатай нь саятан гэнэ. Бүсгүй анхнаасаа саятан төрөөгүй, сугалаанд асар их мөнгө хожоогүй юм. Тэр эд хөрөнгө, баялгаа нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээжээ.

Юй өмнө нь жирийн нэгэн фермер байлаа. Нөхөртэйгөө борви бохисхийлгүй ажиллаж, гараа хумхиж суулгүй хөдөлмөрлөсөөр удалгүй тосгондоо анх удаа өөрийн гэсэн гурван давхар байшинтай болжээ.

Энэ байшингийн өрөөнүүдээ байр сууц хэрэгтэй болсон, тосгонд ирсэн хүмүүст түрээслүүлэх болов. Удалгүй тэдний бизнес цэцэглэж, эднийх дахиад таван давхар гурван байр бариулж, түрээсэлдэг болжээ. Одоо эхнэр нөхөр хоёр ийм 17 байртай болж, муугүй орлого олдог болсон байна. Зөвхөн энэ хөрөнгийг нь үнэлэхэд л 1,5 сая америк доллар болно.

Тэгэхээр та энэ хятад эмэгтэйг ажил хийхгүйгээр амьдарч болох байж яагаад биеэ зовоодог юм бэ гэж гайхаж байна уу? Эсвэл баячуудын хачин зангийн илрэл гэж бодож байна уу?

Хятадад түрээсийн бизнес маш алдартай. Тиймээс Юй танилууд дундаа түрээсийн бизнес эрхэлж, мөнгөтэй болмогцоо зүгээр шахам орж ирсэн орлого гэж бодоод зөв зохицуулж чадахгүй, архины лангуунд орлого оруулж, казино тоглож үрдэг олон жишээг олж харжээ.

Юй хоёр хүүхэдтэй. Тийм болохоор хөдөлмөр бол амьдралын чухал зүйл гэдгийг өөрөө үлгэрлэн хүргэхийг хичээдэг гэнэ. Ямар мөнгө хөрөнгөтэй нь хамаагүй, үргэлж эмх цэгцтэй, улс орондоо чухал хүн байх ёстой гэж тэр үздэг.

Энэ эмэгтэйн хүү нь таксины жолооч бол охин нь оффисын ажилтан. Ээж нь тэдэндээ “Хэрэв хэзээ нэгэн цагт ажил хийхгүй л байвал би энэ үл хөдлөх хөрөнгүүдээ улсад бэлэглэчихнэ шүү” гэж анхааруулжээ.
Залхуурал ямар үр дагаварт хүргэдгийг мэддэг болохоор тэр үр хүүхдээ ажилгүй суулгахыг хүсдэггүй байна. Тиймээс хятад бүсгүй долоо хоногийн зургаан өдөр үүрийн таван жингээр 3 километр зам цэвэрлэж, 15 жилийг ардаа үджээ.

Эх сурвалж: zen.yandex.ru

4 thoughts on “Гудамж цэвэрлэдэг саятан эмэгтэй

  1. зочин 2019-07-03 13:28 at 13:28

    Хятад Япон Солонгосчууд маш хөдөлмөрч бүтээлч хүмүүс. Харин Монголчууд гэж Хятад Япон Солонгосчуудыг муулсан их залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй зүгээр сууж байгаад мөнгөтэй болохын хүссэн арчаагүй хүмүүс.

    Хариулах
    1. aaaa 2019-07-06 06:17 at 06:17

      booluudaa aldchihsan yumchini ezduud hetsuu l bn sh dee.udahgui booluudaa dagzdanaa

      Хариулах
  2. зочин 2019-07-03 13:58 at 13:58

    маш сайн,гайхалтай,

    Хариулах
  3. irgen, 2019-07-03 14:47 at 14:47

    saihan ylger duurial baina…il gargaval iim zov jisheenyyd baigaadaa

    Хариулах

irgen,-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн