Эмэгтэй хүн байнга өндөр өсгийтэй, зузаан ултай гутал өмсөх нь муу. Түүнчлэн шөрмөс, бичил тасрах магадлалтай тул нэг өдрийн дотор кет, өсгийтэй гутлыг сольж өмсөх нь ч дэмий гэнэ. Энэ тухай Оросын Нийслэлийн эрүүл мэндийн газрын спорт анагаах ухааны мэргэжилтэн Зураб Орджоникидзе мэдэгджээ.
Гутал хөлийн уланд эвтэйхэн байх тусам хүний тулгуур эрхтэн, судас, дотоод эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бага байдаг гэнэ. Гэхдээ огт муу нөлөөгүй гутал гэж байдаггүй. Тиймээс гутлыг төрөл төрлөөр нь ээлжилж өмсөж, хөлийн дасгал хийж байх хэрэгтэй гэж мэргэжилтэн зөвлөжээ. Заримдаа хөл нүцгэн явах нь ч ашигтай гэж байна.
Хөлдөө илүү тухтай гутал сонгохын тулд хэд хэдэн дүрэм баримтлах хэрэгтэй. Нарийхан, шовх хоншоортой туфль, шаахай, платформ ултай, хатуу артай гутал аль болох худалдан авахгүй байх хэрэгтэй.
Харин зөөлөн, амьсгалдаг материалтай гутал авах нь зөв. Өсгийний өндөр 4 см-ээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Гутлыг оройн алдад сонгох нь зүйтэй. Энэ үеэр хуруу, хөлийн ул дарж, барьж байна уу гэдгээ анзаарах нь чухал гэнэ.
Спорт гутал, кет нь хөлийн уланд ачааллыг тэгш хуваарилдаг болохоор эрүүл мэндэд илүү аюулгүй. Гэхдээ спорт гутал өмсөж байснаа тайлаад шууд өндөр өсгийтэй туфль өмсвөл тулгуур эрхтэнд сөргөөр нөлөөлдөг гэж сануулж байна.
Эх сурвалж: iz.ru
1 comment
sexy