“Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд өөрсдийгөө бүрэн таниулах боломжтой” гэдгийг онцлов.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр УИХ-д өргөн бариад буй “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг төслийг танилцуулж, хуулийн нэр томъёо, зарим зүйл, заалтын талаар асуусан асуултад хариулт өгчээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид киноныхон анх удаа хуультай болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ хууль амьдралд нийцсэн “амьд хууль” байх ёстойг чухалчилж байна. Тиймээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах киноны хуулийн ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөллөө багтааж, хуулийн төсөлд тусгагдаагүй зарим саналыг нэмж оруулахыг хүсэж байлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд кино урлагийн мэргэжлийн зөвлөлтэй болох, Киноны уран бүтээлчдийг дэмжиж бага хүүтэй зээл олгодог тусгай сантай болох зэрэг хүсэлтийг Засгийн газар, салбарын яаманд уламжлав.
1 comment
ene fantastik bilvv orkuud korea iin kino s huulj zaluuchuudiig zodoon tsohiond urailaad baigaachee hezee bhdaa mglchuud tegj gudamjind zodolddog bsan yum be bat olzii chi ooroo tegj zodoon hiij vzsen yumuu hudlaa shaagaad bh yum 37 r tochka ch geh shig bitgii hudlaa shaa mgl d hezee ch iim zodoon bolj bgaagvi ok ter sarantuya avgai boliee hvvheddee heleechee money heregtei bj bolnoo gehdee bitgii hudlaa tvvh zohiogood bai