Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнхийн төрсөн охин А нь ОХУ-ын иргэн ажээ. Охины ээж нь ОХУ-ын иргэн бөгөөд бусдын гарт амиа алдсан учир аав нь түүнийг Монголд авч ирэн хамтдаа амьдарч байсан байна. Гэтэл ОХУ-ын Тувагийн албаны хүмүүс, тус аймгийн цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан охиныг гэрээс нь хүчээр авч явжээ. Орос хэлээр ярьж мэддэггүй, Монголд гурван жил амьдарч буй А гэгч охиныг хилээр гарган Тувагийн асрамжийн газарт өгнө гэж албаныхан мэдэгдсэн байна.
Тэгвэл зургаа хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өнөөдөр гэрийнхэнд нь өгчээ. Тодруулбал иргэн Б.Баянмѳнхийн гомдлын дагуу холбогдох аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Ц.Батболд Увс аймгийн тѳрийн байгууллагын удирдлага болон Тува улсын хүүхдийн байгууллагын албаны хүмүүстэй уулзаж иргэн Б.Баянмѳнхийн хүүхдийн эрх нь зѳрчигдсѳн охин А-г эцэг ,эхэд нь хүлээлгэнэ ѳгчээ.
1 comment
ашгүй дээ