Хунтайж Филипп, Эдинбургийн герцог бараг бүхий л насаараа эхнэр II Элизабетынхаа сүүдэр дунд өнгөрөөсөн нэгэн юм. Тэд хайраараа холбогдон амьдарч, 70 гаруй жилийг хамтдаа өнгөрөөжээ. Харин хунтайжийг хатан хааны дэргэд байдгаар нь бус, дангаар нь авч үзвэл адал явдалтай кино хийхэд ч хангалттай арвин түүхтэй нэгэн гэнэ.

Өөрийн гэсэн улсгүй хунтайжийн түүх


Филипп Маунтбеттен нь 1921 онд Корфу аралд төржээ. Филиппийн гэр бүл хааны угсаанд хамаардаг байв. Гэвч түүнд хаан ширээ залгамжлах магадлал бараг байсангүй. Филиппийн эцэг нь Грек-Дани гүрний хааны 6 дахь хүүхэд байсан болохоор хүүд ердөө л Грек-Данийн ханхүү гэсэн гоёмсог цол хэргэм л иржээ. Гэхдээ түүнийг ертөнцийн өөр нэгэн хязгаарт хамгийн хүчирхэг гүрний хааны удмын гишүүн болно гэж хэн санах билээ?
1922 онд грекчүүд хаанаа түлхэн унагаж, хааны удмынхан бүгд л зугтахаас өөр замгүй болжээ. Эцэг эх нь Филиппийг эгч нарынх нь хамт жимсний хайрцагт өлгийдөн нууж, авч гарчээ. Ингээд л бяцхан ханхүүгийн тэнэмэл амьдрал эхэлжээ.
Гэр оронгүй болсон энэ айл Парист төрлийндөө хэсэг амьдарсан юм. Гэвч Филипп Францад удаан байсангүй. Түүний эцэг эх нь салж, аав нь Монте-Карлод гэр бүлийнхээ хөрөнгийн үлдэгдлийг авахаар явсан бол ээж нь болох Алиса гүнж гутамшиг доромжлолыг тэсэлгүй галзуурч, хаалттай дотуур байранд хоригдох болжээ. Хүүхдүүдийг Их Британид хамаатнууд руу нь аваачиж, тэд ч дуртайяа өсгөж өгөхөөр болсон байна.
Эгч нар нь хамаатныдаа үлдсэн бол Филиппийг Лондоны дотуур байртай сургуульд хүмүүжүүлжээ. Энэ сургуулийн хөвгүүд өглөө үүр цайхаас өмнө босч, спортоор хичээллэдэг, буруу зүйл хийвэл шийтгэл хүлээдэг чанга дэглэмтэй байв.

Ирээдүйн хатан хаан чамд дурлачихвал чи юу хийх вэ?

Lieutenant Philip Mountbatten, prior to his marriage to Princess Elizabeth, saluting as he resumes his attendance at the Royal Naval Officers School at Kingsmoor, Hawthorn, England, July 31st 1947. (Photo by PNA Rota/Keystone/Getty Images)

Их Британид мөнгөгүй Филиппт гялалзсан ирээдүй гэж байсангүй. Тиймээс залуу хүү цэрэгт явахаар шийджээ. 1939 онд хатан хааны ирээдүйн нөхөр тэнгисийн цэргийн коллежид орж, шилдэг кадетын цол хүртэл авч байв. Гэвч Филипп коллежоос гадуур дуулгавартай нэгэн байсангүй. Түүний араас наргианч, шоу цэнгээнд дуртай гэсэн нэр хоч байнга л дагалддаг байлаа.
Хаан, хатан хаан дурлалт хүмүүсээ өөрөө сонгодоггүй гэж ярьдаг. Гэвч Элизабет жаахан охин байхдаа л Филиппийг хамаатныхаа хуриман дээр харчихаад, түүнтэй гэрлэхээр шийдсэн гэдэг. Лиллибет (ойр дотныхон нь ирээдүйн хатан хааныг ингэж дууддаг байв) тэр үед 13-тай, Филипп 18-тай байв.
Хатан хааныг сайн мэддэг хүмүүс Элизабетыг ган төмрөөс ч хатуу араншинтай, нэг л шийдсэн бол огт буцдаггүй гэдгийг сайн мэднэ. Тиймээс ч Лиллибетийн эцэг эх охиныхоо анхны хайранд таатай хандсан гэж хэлэхэд хэцүү.

1947: Princess Elizabeth and the Duke of Edinburgh. (Photo by Central Press/Getty Images)

Грекээс зугтсаныхаа дараа цол ч үгүй, овог ч үгүй болсон ядуу хунтайж. Дээр нь эцэг нь хийсэн ажилгүй, ээж нь галзуурчихсан. Ирээдүйн хатан хаанд үүнээс илүү муу зүйл гэж байх уу?
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Филипп хамгийн түрүүнд фронт руу явсан юм. Тэрбээр тулалдаанд оролцож, Сицилид дайтаж, цэргийн хэд хэдэн шагнал хүртжээ. Алба хаах хугацаанд Филипп, Элизабет хоёр уулзалдаж байгаагүй ч захидлаар идэвхтэй харилцдаг байлаа. Дурлалт хос нууцаар захидал бичдэг байсан гэдэг.
Дайн дуусмагц Филипп Хааны флотын хамгийн залуу офицер цолтой болжээ. Британид баатар болоод ирсэн тэрбээр коллеж төгсөж, 1946 онд Элизабеттай гэрлэх зөвшөөрөл авахаар VI Жорж хаантай уулзжээ.
Ирээдүйн хатан хаантай гэрлэхийн тулд Филипп бүхий л цол хэргэмээс татгалзаж, ээжийнхээ Маунтбеттен хэмээх овгийг авсан байна. Тэр ч бүү хэл үнэн алдартны шашнаасаа хүртэл татгалзах хэрэг гарчээ. Хаан ч Филипп Маунтбеттенд Эдинбургийн герцог цол олгосон байна.


Ингээд гэрлэх гэтэл Филиппийн банкин дахь данс бараг хоосон шахуу байв. Тэрбээр сүйт бүсгүйдээ бэлэг бэлдэхийн тулд ээжийнхээ титэмнээс бриллиант авч, бугуйвч захиалахаар болжээ. Мөн Лиллибетийн хуримын бэлэг болгож, хунтайж тамхиа хаясан гэдэг.
Филипп, Элизабет нарын хуримын ёслолын ажиллагааг ВВС радиогоор шууд дамжуулж, дэлхий дахинаа 200 сая хүн сонссон аж.
Сүйт залуугийн талаас маш цөөн зочин оролцжээ. Учир нь Филиппийн эгч нар нацистуудыг дэмждэг Германы язгууртнуудтай гэрлэсэн байж. Ийм төрөл төрөгсдийг Британийн хааны гэр бүл хүлээн авахгүй нь ойлгомжтой.
Хуримаас хойш дөрвөн жилийн дараа Их Британийн хаан таалал төгсөж, II Элизабет хаан ширээг залгамжлан авчээ. Филипп дахиад л эхнэртээ үнэнч байх андгай өргөсөн юм. Энэ удаад тэрбээр хатан хаанд дараах андгайг өргөжээ.

(Original Caption) London: Man And Wife. Eyes shining as she walks up the aisle of Westminster Abbey with her handsome, blond Prince, princess Elizabeth radiates happiness, moments after her marriage to Prince Philip, Duke of Edinburgh. Her jeweled wedding gown and the beautiful bride bouquet of orchids can be seen in fine detail in this, the first unposed portrait of the married pair.

“Эдинбургийн герцог Филипп би таны насан туршийн харьяат, доод албат байх болно. Танд үнэнч, чинхүү сэтгэлээр зүтгэж, юу ч тохиолдсон таны төлөө үхэхээ андгайлж байна. Бурхан надад туслаг”.


Гэвч Элизабет амьдралын турш тогтоох нэг л шийдвэр гаргасан. Энэ бол өөрөө хаан ширээгээ захирч, Филипп гэр бүлээ захирна гэсэн хууль байв. Орон гэр, үр хүүхдээ хүмүүжүүлэх асуудал үүсвэл Филипп хариуцна. Ийнхүү Элизабет, Филипп нарын гэрлэлт хааны уламжлалт гэр бүлд бүхий л дээд амжилтыг эвдсэн юм. Тэд хамтдаа амьдраад 72 жилийг үджээ.
Энэ хугацаанд тэд Уэльсийн хунтайж Чарльз, Анна гүнж, Йоркийн герцог Эндрю хунтайж, Уэссексийн гүн Эдвард хунтайж гээд дөрвөн хүүхэд өсгөсөн юм. Филипп, Элизабет нар 6 ач зээ, 4 гучтай.

Филипп хунтайжийн бусдад танигдаагүй гавьяа зүтгэл
-Филипп хунтайжийг эхнэрийнхээ ард л дагалдаад явж байдаг нөхөр гэж бид боддог. Гэхдээ анхааралтай ажиглавал тэр нэлээд шогч нэгэн харагддаг.
-Филипп бараг бүхий л төрлийн онгоц, нисдэг тэргийг эзэмшдэг. Тэрбээр 5000 гаруй цагийн нислэг үйлдсэн нэгэн.
-Экологи, амьтад, адууны аж ахуйн тухай хэд хэдэн ном бичиж, 18 мянга гаруй албан ёсны арга хэмжээнд оролцож, 1000 гаруй удаа үг хэлж байсан. Филипп спортоор сайн үйлсийн гээд 780 байгууллагын хүндэт оролцогч.


-Хүлээн авалт, аялал, уулзалт бол түүний хийх ажлын нэг хэсэг. Филипп гэр бүлийн бусад гишүүдийн адил үүнийхээ төлөө цалин авдаг. Гэхдээ цалингийнхаа ихэнх хэсгийг татварт өгчихдөг.
-Хунтайж Филипп биеийн галбир сайтай. 2008 онд тэрбээр ордны оёдолчинд 52 жилийн турш өмссөн өмдөө жаахан таргалсан гэж дахин оёулж байжээ. Игээд л хагас зуун жил өмссөн өмдөө дахиж өмсөөд хатан хааны хүлээн авалтад оролцсон байна.
-Номхон далайн Тана арлынхан хунтайж Филиппийг бурхан болгон шүтдэг. Арлын эртний домгоор бол уулын савдгийн хүү нэг удаа алс хязгаарт очиж, чинээлэг эмэгтэйтэй гэрлээд эргэж ирдэг гэнэ. Хунтайж ч энэ аралд очиж, аборигенуудтай зургаа авахуулжээ.
-Филипп бол хатан хааныг mon petit chou (францаар “байцаахан минь”) гэж дуудах эрхтэй цорын ганц хүн.
-Филипп жолоо барих дуртай. Тэрбээр осол гаргасан болохоор одоо зөвхөн зорчигчийн хувиар л явах эрхтэй болжээ.


-2019 оны 06 дугаар сарын 10-нд Филипп 89 насыг зооглосон юм. Одоо тэр ихэнх цагийг эдлэндээ өнгөрөөдөг болжээ. Нэг удаагийн ярилцлагаараа тэрбээр 100 хүртэл наслахыг хүсэхгүй байна гэжээ.

Эх сурвалж www.adme.ru

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “Хатан хааны насны ханиараа сонгосон Европын хамгийн ядуу хунтайж”
  1. Энэ хүн чөтгөрүүдийн нүдийг нь сайн хар ус гүйсэн уйлагнасан хүүхэн хараа нь бараг ялгарахаа больчихсон байдаг.эд бол хэдэн үеэрээ хүний хүч хөрөнгийг мөн улс гүрэн хүн ардын хүч оюуныг шулан мөлжиж ирсэн цус сорогч мэт амьдардаг нийгмийн нэг бүлэг болсон цөөхөн хэдэн мөлжигчид юм цааш нь бичвэл их юм бий.риотинто оюутолгой луйвардаж авахдаа энэ чавганцын боол тони блэрийг монголд явуулж байв.риотинтог ротшилдынхон болон энэ чуганцынхан эзэмшдэг ингээл бид эдний боолын боол босгоны шороо нь болж явдаг боолуудын зааварчилгааг үг дуугүй дагах дэглэмийнх нь золиос төдийхөн хэдэн монгол шүү дээ.энд элбэгдорж баяр мэт нь боолын боол босгоны шороо нь болж биднийг хөсөр хаяж өгсөндөө энэ ялыг эднээс үеийн үед асуутугай.монгол ардууд мину.

    1. Тэгээд чи энэ чөтгөрүүдээс эх орноо хамгаалаач! чадахгүй байж ардууд мину зину гээд шүлэглээд бай

    2. Хөгшрөөд ирэхээр чиний нүд ч ялгаагүй ийм л болно. Хэдхэн хүн л өөрсдийн ашиг сонирхлын төлөө гэрээ хийсэн. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хай

  2. Яагаад биднийхээр наран шингэх зүгийн Англи хэмээх их гүрэн хааан хэмээх хүнийг дээдлэн хүндэтгэж улс орноо чухам л энэ хүнээр төсөөлж оюун санаандаа тээж явдаг юм бэ.Мөн биднийхээр бол наран ургах зүгийн Их наран буюу Япон улс угсаа залгамжилсан хаантай.Тэдгээр орны ард түмэн эрхэмсэг хатан хаанаа ,их хаанаа сэтгэл зүрхээрээ хүндэтгэдэг. Тиймээс тэдгээр орны хаан өөрийн эх орон ард иргэддээ муу үйл хийх ухамсарч байхгүй тийм ч эрхгүй.Тэдгээр орны хаад өөрсдийн зан заншил шударга ёсыг биеээрээ үлгэрлэн улс орныхоо иргэдийн оюун санаанд нөлөөлдөг нь миний улс орон ийм л эзэнтэй гэсэн бахархал төрүүлдэг биз ээ.Дэлхийн бас хэд хэдэн орон хаантай.Гэхдээ дэлхийд хамгийн нөлөө бүхий эзэн хаад бол энэ хоёр орных байхаа.Улс орны эзэн гэдэг ард түмний сэтгэлд байх нь тухайн улс орны эв нэгдэлд асар их нөлөөтэй.Харин хаангүй манай мэтийн орнуудад ерөнхийлөгч гэж байнаа.Бас гал тогоог нь барьж сайн муу нэр зүүдэг ерөнхий сайд гэж байна.Гэвч тэд нэг л өдөр сонгуулийн шуурганд алга болно.Яахав төр гэж нэрлэдэг ажлын аппаратыг бид нэг их том юм шиг шүтэж төрийн минь сүлд гэдэг.Төр гэдэг бол ажлын л аппаратын өөрөөр нэрлэсэн нэр.Ийм аппарат хаант улсад ч бий.,,,,,,,,,,,,,,,,,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн