Халдварын дэгдэлтийг бууруулах зорилгоор хөл хорио тогтоож байгаа. Иргэд нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа учраас төр засгийн бодлого шийдвэрийг дагаж, хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг хүсч байна.
Вакцинжуулалтын нөөц, тасраагүй, 192 мянган вакцины нөөц байна. Эрүүл мэндийн яамны зөвлөгөө, зөвлөмжийн дагуу вакцинжуулалтыг түр зогсоож байгаа. Вакцинжуулалтыг үргэлжлүүлэх нь хөдөлгөөн үүсэх, хөл хорионы ач холбогдол үр дүнгүй болж болзошгүй байгаа учраас ийм шийдвэрийг гаргаж байгаа шүү.
Вакцинжуулалтыг 25-ны өдрөөс дахин эрчимжүүлнэ.
4-р сарын 9, 12-нд татан авах байсан вакцины хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон байгаа.