Очбадрахын Дөлгөөн Онош нь Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч, улмаар элэгний дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь эрс муудсан. Амь аврагдах цорын ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах юм. Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчнийг бид яалтай. Монголчууд эвлэлдэн нэгдэж тусламж хэрэгтэй байгаа тэр газарт хүрч дэмжин, сэтгэлийн дэм болж чадаж байгааг энэхүү үйл явдлаас харагдаж байгаа билээ.
Монголын ирээдүйтэй тамирчин Этүгэн багийн тоглогч О.Дөлгөөнийгөө эрүүл саруул, эх орондоо эргэн ирээрэй гээд Summit Computer Technology болон PC mall дэлгүүрийн нийт ажилтан албан хаагчид 6,742,000 төгрөгийг эмчилгээний зардалд нь хандивласан байна.