Элэгний В,С вирус манай хүн амын дор хаяж 10%-20%д халдварлагдсан. Дутуу угаасан халбага сэрээ, эмнэлгийн төхөөрөмж, тариур, бэлгийн зам гэх мэт замаар л халдварлана. Тийм учраас дараах зүйлсийг л уриалмаар байна.
а). В, С вирусын шинжилгээ хийлгэх, хэдхэн минутын ажил.
б). Халдваргүй гарсан хүн бүр маш яаралтай В вирусын эсрэг Вакцин хийлгэх. Бас л улсаас маш хямдруулаад 3н удаагийн 5к төгрөг хавьцаа л байсан. Гол нь 1 хийлгээд хаях биш, 1сарын дараа 2р тун, 3 бил үү 6н сарын дараа 3р тун хийснээр та В вирусаас хамгаалагдана. Эмчээсээ асуух нь хамгийн зөв.
-1991оноос хойш төрсөн бол, төрөх үед чинь В вирусын вакцин хийгдсэн байх ёстой. Гэвч олон жилд хүчингүй болсон, тэр үед яаж хийгээд хийгээгүй тохиолдол маш их.