“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм.
Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ. Ийнхүү Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нэг сар орчим ШШГЕГ-ийн харьяа 461-р цагдан хорих ангид хоригдоод суллагдаж байгаа нь энэ юм.