Засгийн газрын хуралдаанаас Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг нь хотын захиргаанд өгсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2019.06.25/ хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан байна.
Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:
– Залуу гэр бүл,
– Төрийн албан хаагч,
– Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
– 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
– Өрх толгойлсон эцэг, эх,
– Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
– Аөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
– Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох гэнэ.
“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.
2 comments
Tureesiin oron suuts gedeg chin sar bur 30-60 myangiig uguhiig helne bizde
Oroh huseltei baina