ОХУ-ын Чеченийн БНУ-д өчигдөр алан хядагч этгээд цагдаа, цэргийн ажилтны биед халдаж шархдуулсан ноцтой хэрэг гарчээ. Энэ хэргийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл зохион байгуулснаа зарласан байна.

Алан хядагч этгээд нь 1996 онд төрсөн залуу бөгөөд машиныг нь замын цагдаа зогсоон бичиг баримтыг нь шалгах үед хутга гарган дайрсан аж. Энэ үйл явцыг харж байсан Росгвардын ажилтан алан хядагчийг зогсоохыг оролдоход гэмт этгээд буу гарган буудаж шархдуулжээ. Гэмт этгээд газар дээрээ устгагдсан байна.

Цагдаагийн ажилтны биеийн байдал дунд зэрэг, хүндэвтэр гэмтэл авсан бол Росгвардын ажилтан хөнгөн шархаджээ. Халдлага Чечений ерөнхийлөгч Рамзан Кадыровын ордны ойролцоо, Асланбек Шариповын нэрэмжит гудамжинд үйлдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн