АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиягийнхаа хамт дэлхий дахинд төрийн айлчлал хийж байх зуур Америкт улс төрийн гол эсэргүүцэгч, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын гол өрсөлдөгч байсан Хиллари Клинтоны хувь заяанд ноцтой нөлөөлөхүйц нэгэн үйл явдал болж өрнөжээ.
Энэ сарын 5-ны өдөр Нью-Йорк хотын цагдаагийн газрын орлогч дарга Стивен Силкс автомашиндаа толгойдоо буудуулж амиа алдсан байдалтайгаар олджээ. The New York-т түүнийг өөрийгөө толгой руугаа буудсан гэж бичиж байлаа. Нью-Йоркийн цагдаагийн газрын эхний мэдээллээр Силксийг амиа егүүтгэсэн тухай нэг ч үг цухуйлгаагүй юм.
«Офицер машин дотроо толгойдоо галт сумны шархтайгаар олдсон. Түүнийг Нью-Йоркийн цагдаагийн машинаар Элмхерст эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан гэж зарласан » гэж л мэдээлж байлаа.
Стивен Силкс нь амьдралын эрч хүчтэй, баяр баясгалантай, марафонд гүйдэг, ууланд авирдаг нэгэн байсан юм. Мөн 38 жил цагдаагийн алба хаасан тэрбээр 06 дугаар сарын 04-ны орой нас барахаасаа өмнөхөн тэтгэвэрт гарах баримтаа бүрдүүлж өгсөн гээд Нью-Йоркийн цагдаагийн шилдэг офицеруудын нэг нь амиа хорлосон тухай хувилбар үнэнд хэр ойр сонсогдох бол?
Түүнчлэн даргынхаа үхлийг шалгах ёстой байсан аллагыг мөрдөн шалгах хэлтсийн цагдаа Жо Калабрезе гэнэт л нас барсан нь хачирхалтай биш гэж үү. Нью-Йоркийн цагдаагийн мөрдөн шалгах хэлтсийн ажилтан Жозеф Калабрезе нь Силксийн үхлийн маргааш л ор сураггүй алга болсон юм.
Мөрдөгчийн цогцсыг Пламб далайн эргийн ойролцоогоос олжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад 37 жил алба хаасан юм. Албан ёсны дүгнэлтээр Калабрезе мөн л өөрийгөө бууджээ. Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ. Өөрийгөө буудах гэсэн мөрдөгч яагаад машинаа хаяад халуунд явган явж, далайн эрэг дээр хүрнэ гэж.
… Хэдэн жилийн өмнөх үйл явдалд очъё. 2016 оны 11 дүгээр сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Нью-Йоркийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Америкийн хэд хэдэн хэвлэлд конгрессын гишүүн Энтони Вейнер, Хиллари Клинтоны хувийн туслахын нөхөр Хума Абедиин нар 15 настай охиныг уруу татсан хэргээр мөрдлөг шалгалт явуулах үеэр нэгжлэг хийхэд “Хиллари болон түүний багийг бүх насаар нь явуулж дөнгөх” хэмжээний олон нотолгоотой нөүтбүүк илэрсэн гэж мэдээлж байлаа.
Хэрэв Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам Клинтон болон түүний хамтрагчдыг буруутгасан дүгнэлтийг хүлээн авахгүй бол Нью-Йоркийн цагдаагийн газар нөүтбүүкт байгаа бүгдийг дэлгэх болно гэж Нью-Йоркийн цагдаагийн газрын мөрдөгчид, тэдний дарга Жеймс П.О’Нил мэдэгджээ. “Цахим захидалд байгаа бүхэн уулга алдуулмаар аймшигтай. Миний бараг бөөлжис цутгасан. Бидэнд бүх хуулбар нь бий. Үүнийг бид Wikileaks-т өгөх юм уу, эсвэл би хэвлэлийн бага хурал биечлэн зарлах болно” гэж Жеймс П.О’Нил мэдэгдсэн байна.
Нью-Йоркийн цагдаа нарын энэ мэдэгдэл Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми яагаад Хиллари Клинтоныг нууц мэдээллийг хууль бусаар ашиглах болсон тухай мөрдлөг шалгалтаа дахин сэргээх болсон, яагаад түүний нэр хүнд гэнэт унах болсныг тайлбарлаж байгаа юм.
Америкийн зарим форумд амиа алдсан Стивен Силксийг Холбооны мөрдөх товчоонд нөүтбүүкийг өгсөн, дотор нь байсан зүйлсийг харсан хүн гэж бичиж байлаа. Хума Абедины нөүтбүүкэнд байгаа зүйлст цагдаа нар хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсан тухай интернэт сүлжээ хэрэглэгчид ийнхүү дүгнэсэн байдаг. “Зарим офицеруудын бөөлжис нь цутгаж байсан бол зарим нь уйлж байлаа. Тэд үзсэн зүйлсээсээ болж огиудас нь хүрч байсан юм. Эдгээр офицерээс хоёр нь буудуулчихлаа. Силкс мэдүүлэг өгөхөөр дуудагдах уу?” гэжээ.
Тэгвэл одоо Силкс ямар ч мэдүүлэг өгөх боломжгүй боллоо.
2019 оны 06 дугаар сарын 7-нд Арканзас мужаас гарсан сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Линда Коллинз-Смит нь Арканзас мужийн Покахонтас хот дахь гэртээ алуулсан байдалтай олдсон юм. CD Media мөрдөн шалгалтын сайтад мэдээлснээр Линда Коллинз-Смит нь “Арканзас мужийн одоогийн шүүгч нарыг ядуу эмэгтэйчүүдээс хүүхдүүдийг нь мужийн хүүхэд хамгааллын албаар дамжуулан авч, хөрөнгө чинээлэг хүмүүст зарж байсан” гэх мэдээллийг дамжуулах гэж байсан гэнэ. Уг хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүд хууль бус цагаачдыг гэмт хэрэг үйлдэх, тэр дундаа хулгайлагдсан хүүхдүүдийн ээжүүдийг хөнөөхөд ашиглаж байсан гэж Коллинз-Смит таамаглаж байсан гэнэ. “Коллинз-Смит нь Арканзасын Засгийн газрын хянаж байсан хүүхэд худалдаалах сүлжээний тухай мэдээллийг олж авсан” гэж thefreethoughtproject.com порталд мэдээлсэн байна.
Линда-Коллинз Смитийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асны ярьснаар 06 дугаар сарын 6-нд, өөрөөр хэлбэл Силксийг амиа алддаг өдөр Коллинз-Смитийн хөршүүд нь буун дуу сонссон байна (нэг биш, хэд хэдэн буун дуу). Үүнээс гадна АНУ-д алдартай BlogTalkRadio аудио сайтад Линда- Коллинз Смитийн ойрын дотны найзууд түүнийг хэдхэн хоногийн дараа мужийн олон шүүгчийн өмнө Хиллари Клинтоны эсрэг мэдүүлэг өгөх гэж байсан тухай ярьжээ.
Мөн 06 дугаар сарын 6-нд түүхийн өөр нэгэн буруу эргэлтээр Оклахома мужаас гарсан сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Жонатан Николс Оклахома мужийн Норман хот дахь гэртээ галт сумны шархтайгаар олдож, амиа алдсан байна. Тэрээр педофил буюу хүүхэд хүчирхийлэгч өндөр албан тушаалтнуудын тухай мэдээлэлтэй байсан гэнэ. Энэ хоёр сенатчийн үхэл хоорондоо холбоотой гэж эх сурвалжууд мэдээлснийг CD Media дамжуулжээ.
Линда Коллинз-Смит болон Жонатан Николс нь 2006 онд хүүхдийг давтан хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох хуулийн төслийг санаачлагчдын нэг байсан юм. Харин Дээд шүүхээс энэ хуулийн төслийг хэрэгсэхгүй болгосон.
Abel Danger Global портал эдгээр хачирхалтай үхлээр “Гүн улс ул мөрөө баллах уу” гэсэн нийтлэл гаргасан байна. Энэ нийтлэлдээ “Бидний нүдэн дээр л шинэ шинэ үхлээр нуран унаж байгаа Америкийн эзэнт гүрний сүүлчийн үхлийн татвалзлыг ажиглаж байна” гэж бичжээ.
Америкийн 120 хэвлэлд материалаа нийтлүүлдэг алдарт нийтлэлч, зохиолч Дайана Вест ч Бүгд найрамдах намын сенатчид болон Нью-Йоркийн цагдаа нарын үхэл хоорондоо холбоотой юу гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна. “Эдгээр дөрвөн үхлийн нэг болон хэд хэдийнх нь ажил хүүхэд хүчирхийлэгч, хүн худалдаалагчидтай холбоотой ажиллаж байсан гэхээр хар сэжиг төрж байна” гэжээ.
“Клинтоны гэм нүгэл өрхийг арван хэдэн жилийн турш ажиглахад юунд түрүүнд тайван бус болж байна. Тэдний ард олон олон илрээгүй аллага, аймшигт үхлийн хатуужсан аура тогтжээ. Ийм зүйл зөвхөн Клинтоныг болон тэдний дуулианыг л тойрдог. Нью-Йоркт 24 цагийн дотор нэг биш, хоёр ч цагдаагийн ахмад амиа хорлосон нь надад Энтони Вейнерийн нөүтбүүкэн дэх ялгарч, муудсан хэргийн талаар дахин бодоход хүргэж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.
“Арканзаст болсон Коллинз-Смитийн үхэл, Оклахома дахь Николсыг хүчирхийлэгдсэн үхлийг эргэн харахад л сэжиг төрж байна” хэмээн Дайана Вест тэмдэглээд Жоржия мужийн сенатч Нэнси Шеферийн аймшигт хувь заяатай харьцуулсан аж. Хүүхэд хамгааллын төрийн алба хүүхдийн худалдаалдагт буруутай этгээдийг илчилсэн Нэнси Шефер 2010 онд нөхөртэйгөө буудуулсан байдалтай олдсон ч цагдаагийн газраас үүнийг “амиа хорлолт” гэж тодорхойлсон юм.
Тэгвэл 06 дугаар сарын эхний долоо хоногийн 48-хан цагийн дотор, бараг нэгэн зэрэг хоёр сенатч, цагдаагийн хоёр өндөр албан тушаалтан амиа алдахаар юу болов оо?
Холбооны мөрдөх товчооноос Энтони Вейнерийн нөүтбүүктэй холбоотой мөрдлөг шалгалт явуулах ажиллагаа Дональд Трампын эсрэг прокурорын мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн шалтгаанаар дарагдсан. Үүний дараа тусгай прокурор Мюллер АНУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг ямар ч буруутгах зүйл гаргаж ирээгүй ч Клиноны гэр бүлийн нэрийг цэвэрхэн авч гарах бодолтой гэдгээ огт нуугаагүй юм.
Тэгэхээр Клинтоны гэр бүлийнхэнд аюултай мэдээллийг ил олгох гэж байсан хоёр сенатч, мөн “хүүхэд хүчирхийлэгчдийн тойрог”-ийн зохион байгуулагчид, оролцогчдын гэмт хэргийг мөрдөн шалгах хүсэлтэйгээ нуугаагүй хоёр цагдаа нарын үхэл алдарт гэр бүлийн нууцыг задруулахгүй байх зорилготой гэж таамаглаж болохоор байна. Гэвч Америкийн нийгэм хэтэрхий агуу учраас олон нийтийн сүлжээгээр энэ асуудалд нэлээд ач холбогдол өгч байна.