АН-ынхан ээлжит жагсаалаа зохион байгуулж байна. Энэ жагсаалыг тушаалаар хийж байгаа гэдэг нь нэгэнт ил болсон. АН-ын дарга С.Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах жагсаалыг энэ сарыг дуустал зохион байгуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа тэргүүтэй хүмүүс, Хууль зүйн яамны гадна талбайд болон Төрийн ордны гадаа Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах Т.Энхсайхан тэргүүтэй хүмүүс жагсаалыг түүчээлэн үргэлжлүүлж буй.
Төрийн ордны баруун хаалганы дэргэд Т.Энхсайхан тэргүүтнүүд лам нар залж ном хуруулж, сан тавиулсан нь олны анхаарлыг багагүй татахын зэрэгцээ тэр хэрээрээ шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Хууль зүйн сайдыг огцруулах жагсаал өнөөдөр (2019.06.20) мөн Төрийн ордны зүүн хаалганы дэргэд үргэлжилж байна.
Жагсагчид цөөхүүлээ хэдий ч олон нийтийн анхааралд өртөхийн тулд жагсах арга барил, өнгө төрх, хэв маягаа өдрөөс өдөрт өөрчилж байгааг анзаарч байгаа биз ээ. Энэ удаад тэд төмөр сав, плитаны алх, шүгэл ашиглаж байна. Мэдээж цагаан хоолой, уриа, лоозон нь хэвээрээ.
Эдгээр жагсаал, цуглааныг АН-аас зохион байгуулж байгаа нь жагсаал зохион байгуулах тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны гарын үсэг бүхий нэгэн нууц тушаалаар батлагдаад байгаа билээ.
Өнөөдрийн жагсаал, цуглааныг фотогоор хүргэж байна.