Шөнө таны нойр хүрэхгүй орондоо хөрвөөгөөд л утасаа оролдон хэвтдэг юм биш биз. Их Британийн эрдэмтэд хүн эрүүл сайхан царайтай байхын тулд хэдэн цаг унтах ёстойг олон жилийн судалгаагаар тогтоосон байна. Ихэнх хүн өглөө ядарсан харагддагийн учрыг тайлахаар оролдсон тэдний судалгаа нойр хүний биенд ямар нөлөөтэйг баталсан нээлт болжээ.
Хэт бага унтах нь хүнийг ядраадаг төдийгүй амнаас эвгүй үнэр үнэртэх гол нөхцөл болдог байна. Өглөө эрт ажиллах эрч хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд хүн өдөрт дунджаар есөн цаг, 10 минут унтах ёстой гэнэ. Ийм хугацаанд унтаж амарсан хүний арьс толигор, харц тод, нүүрний өнгө сайхан байдаг нь тогтоогджээ. Үдшийн 09:45 цагт унтаад, өглөө 06:55-д сэрэхэд гоо сайханд ямар ч үнэтэй эм тарианаас илүү ашигтай гэж судлаачид хэлж байна.